Microsoft-ын албан ёсны дэлгүүр таны хуучин iPad-ыг 200$-ын бэлгийн картаар солиж байна

9/16/2013
Microsoft-ын хувьд хэрэглэгчдийн гар дээр аль болох олон Surface таблетууд байгаасай гэж боддог нь гарцаагүй билээ. Харин Surface төрлийн таблет худалдаанд гараад хэрэглэгчдийг байлдан дагуулж чадаагүй бөгөөд Microsoft-д зараагүй маш олон Surface үлдсэн. Харин энэ байдлаас гарахын тулд Microsoft шийдэмгий арга хэмжээ авч байна. Тэд таны хуучин iPad-ыг авч оронд бэлгийн карт өгөх юм.



Хэрвээ та Microsoft-ын дэлгүүрийн хажуугаар өнгөрвөл таны хуучин iPad-ыг 200$-ын бэлгийн картаар солино гэсэн зарлал харах болно. Ингээд та өөрийн хуучин iPad 2,3,4-ыг хамгийн багадаа 200$-ын бэлгийн картаар солих боломжтой бөгөөд энэ нь хамгийн бага үнэ нь юм. Microsoft CExchange-тэй хамтарч ажиллаж таны хуучин iPad-ыг үнийг тогтоох бөгөөд хэрэглэсэн байдлаас шалтгаалж хамгийн багадаа 200$ ба түүнээс дээш боломжийн үнээр үнэлэх юм байна.

Мэдээж Micrsosoft бэлгийн картаараа Surface RT болон Surface Pro-г худалдан авахыг санал болгох ч та өөрийн хүсэлтээр дэлгүүрт байгаа ямар ч барааг худалдан авах боломжтой юм байна. Магадгүй та дөнгөж шинэ iPad аваад хуучныгаа яахаа мэдэхгүй байгаа бол Microsoft-ын дэлгүүрт очиж таблетаас өөр төрлийн бараанд бэлгийн картны мөнгөө үрэх боломжтой юм.

Microsoft энэхүү урамшууллаа аравдугаар сарын 27-ныг хүртэл зарласан бөгөөд хэрэглэгчид цэнэглэгчийн хамт хуучин iPad-аа өгч бэлгийн карт авах боломжтой юм байна. Энэхүү урамшуулал нь хэрэглэгчдийг татаж чадах болов уу?


Эх сурвалж: geek.com 

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer