Android төрлийн утасны дата хэрэглээг багасгах 11 арга

9/09/2013
Орчин үед бид үнэтэй дата багцуудыг сонгох хэрэгтэй болдог. Гэсэн хэдий ч дата хэрэглээ заримдаа хэтэрхий хурдан хязгаартай хүрч бид илүү мөнгө төлөх шаардлага гардаг. Энэ асуудлыг багасгах 11 аргыг танилцуулъя.

Бидний утсан дээрээ хэрэглэдэг програмууд cloud төрлийн үйлчилгээ үзүүлж эхэлж байна. Мөн бидний хамгийн том хэрэглээ бол social network болсон. Энэ бүгдийг ашиглахын тулд бидэнд дата багц хэрэг болно. Харамсалтай нь хязгааргүй дата багцын үйлчилгээ тийм ч их биш бөгөөд хэрвээ та хязгаараас хэтрүүлэн хэрэглэсэн бол төлбөр тооцоо өндөр гардаг.

Харин та Android төрлийн утасны хэрэглэгч бол дата хэрэглээгээ багасгах олон төрлийн тохиргооны сонголтууд байдаг.


Дата үргэлж хэрэглэж байдаг програмууд

Та тухайн програмыг ашиглаж байгаа үгүйгээс үл хамаарч дата байнга шаарддаг програмууд байдаг бөгөөд датаг мэдээллээ шинэчлэх, зар сурталчилгаа гаргах, мөн таны мэдээллийг шинэчлэх зэрэгт ашигладаг. Энэ нь мэдээж таныг хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангахад зориулагдсан байдаг ч таны дата багцыг дор нь л дуусгадаг.

Зөвхөн Wi-Fi-аар програмуудынхаа update хийх

Google Play store-ын Menu->Settings->Auto-Update apps хэсэгрүү ороод “Auto-update apps over Wi-Fi only” гэсэн сонголт хийгдсэн байгаа эсэхийг шалгах. Мөн “Do not auto-update apps” сонголт байгаа ч та update хийхээ үргэлж санаж байх хэрэгтэй болно.

Програмын дата хэрэглээг тохируулах

Зарим програм энгийн үйл ажиллагаагаа хангахын тулд үргэлж гадаад сервертэйгээ холболт хэвийн эсэхийг шалгаж байдаг. Жишээ нь Google+ үргэлж хэрэглэгчийн мэдээллийг үргэлж өөрийн сервертэй давхар хадгалдаг.

Энэ бүх зүйл танд илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан боловч таны дата хэрэглэгээг үргэлж өндөр байлгана. Тиймээс програмуудын “in-app data settings”-ыг тохируулж өгөх хэрэгтэй.

Background data-г хязгаарлах

Дата хэрэглээний сонголт хэр их байхыг ч тохируулж болдоггүй програмууд background data буюу хэрэглэгчид шууд мэдэгдэхгүй (тухайн програмыг хэрэглэгч ашиглахгүй байгаа үеийн дата хэрэглээ) мэдээлэл солилцож байдаг. Хэрвээ Android үйлдийн системийн төрөл Ice Cream Sandwich болон түүнээс сүүлийн үеийнх бол Settings->Data Usage хэсэгрүү ороод гарах жагсаалтаас ямар програм хэр хэмжээний дата хэрэглэж байгааг харж болох юм.

Ингээд тухайн програмын дата хэрэглээг харж болно. Энд Foreground (Програмыг хэрэглэгч хэрэглэж байх үеийн дата хэрэглээ) болон Background дата хэрэглээний мэдээлэл гарах юм. Сонгосон програмын хэрэглээ хэтэрхий өндөр байвал “Restrict background data”-г сонгох хэрэгтэй.

Аливаа програмыг ашиглахаас өмнө мэдээллээ татаж cache хийх

Streaming-app-ын мэдээллийг cache-лах

Cache-лах гэдгээр хэрэглэхээсээ өмнө утсан дээрээ хадгалаж дараа хэрэглэхийг хэлж байгаа бөгөөд дата багц үнэтэй байгаа одоо үед олон програмууд ийм боломжийг олгодог. Жишээ нь Spotify ийм боломж олгодог бөгөөд та Wi-Fi-аар холбогдсон байгаа үедээ шаардлагатай мэдээллээ татаж аваад дараа хэрэглэж болдог юм.



Иймэрхүү streaming хийдэг програмууд ийм боломжийг олгодог бөгөөд энэ боломж байгаа үед ашиглах шаардлагатай. Тиймээс settings хэсгээс тухайн програмаа олоод ийм боломж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн stream хийдэг програмууд утасны сүлжээгээр орж байгаа тохиолдолд бичлэгийг арай муу чанартайгаар stream хийх ч сонголт байдаг.

Файлуудаа Wi-Fi ашиглан татаж авах

Зайлшгүй л тохиолдол гараагүй бол том хэмжээний файлуудыг (дуу, кино, програм болон бусад хэмжээ ихтэй файлууд) Wi-Fi ашиглан татаж авах хэрэгтэй.

Газрын зургаа аялалаа эхлэхээс өмнө хадгалах

Google Maps дээр нэгэн шинэ функц нэмэгдсэн бөгөөд энэ нь Offline горим юм. Үүний тусламжтайгаа та явах газрынхаа газрын зургийг утсан дээрээ Wi-Fi ашиглан татаж авч аялалынхаа турш дата багцаа ашиглах шаардлагагүй болох юм. Энэ аргыг ашиглахад таны утсанд тодорхой хэмжээний хоосон зай болон татаж авахад арай их цаг зарцуулах юм.

Sync тохиргоогоо шалгах

Та Google Account дээрээ нэг л тохиргоо өөрчлөхөд таны мэдээллийг шинэчлэхийн тулд sync хийдэг. Энэ процессыг хийхийн тулд мэдээж гадаад сервертэй холболт үүсгэж хийх бөгөөд энэ нь мөн л таны утасны батарей болон дата хэрэглэх болно.

Sync-ын тохиргоо хийх

Анх утсаа аваад анхны тохиргоо хийх үед энэ төрлийн тохиргоо хийгддэг бөгөөд default тохиргоогоор бол бүх зүйлийг sync хийхээр тохиргоо хийгддэг. Энэ байдлаас болж зураг гэх мэт том хэмжээний зүйлсийг байнга sync хийх болж таардаг бөгөөд энэ нь таны дата эрхийг хурдан дуусгах болно.

Үүний багасгахын тулд Settings->Accounts->Google гэж ороод Account-аа сонгоно. Ингээд байнга sync хийх шаардлагагүй зүйлээ хасах хэрэгтэй. Хэрвээ та олон account-тай бол тус бүр дээр нь хийгээрэй.

Үүний дараа та тухайн програмруу орж sync хийх хэрэгтэй болно гэдгийг санах хэрэгтэй.

Түр зуур sync-г бүхлээр нь зогсоох

Та утсан дээрээ ямарваа нэг зүйл хийхгүй зөвхөн утасны үүрэг гүйцэтгэх байдлаар түр хугацаанд хэрэглэх бол Settings->Data Usage->Menu гэж ороод “Auto-sync data” гэдгийг идэвхгүй болгоход бүх Sync зогсох болно.

Интернэт орох үеийн дата хэрэглээг багасгах

Мэдээж та интернэт орох үед дата хэрэглээ өндөр гарна. Зарим цахим хуудсууд мобайл төхөөрөмжүүдэд зориулсан хуудсаа гаргаагүй байдаг бөгөөд та ийм төрлийн хуудасруу ороход илүү их дата ашиглах болно. Үүнийг багасгах энгийн арга бол data compression.

Opera болон Chrome beta ийм төрлийн функцтэй байдаг. Opera дээр энэ функцыг идэвхжүүлэхийн тулд settings цэсрүү нь ороод л идэвхжүүлэхэд болно. Тодорхой хугацаагаар хэрэглэсний дараа хэр их хэмнэлт гаргасан талаар мэдээллийг хүртэл танд өгөх болно. Мөн Chrome beta-д Settings->Bandwidth Management->Reduce data usage гэсэн хэсэгрүү орж идэвхжүүлж энэ функцийг ашиглах боломжтой. Data compression ч гэсэн сул талуудтай бөгөөд зарим цахим хуудас арай өөр байдлаар харагдах боломжтой юм.

Ингээд та дээрх аргуудыг хэрэглэсэн ч гэсэн дата багцын хязгаараасаа даваад байгаа бол доорх 2 аргаар хэрэглээг хянаж мөн багасгаж болно.

Дата хэрэглээг хянах

Android-ын хамгийн чухал функцуудын нэг бол Data Usage tool юм. Үүний тусламжтайгаа та өөрийн сарын дата хэрэглээг хянах боломжтой бөгөөд танд анхааруулга өгч ямар програм хэр их хэмжээний хэрэглээтэй байгаа гэдгийг харах боломжтой юм.

Мөн Onava Count widget байдлаар ашиглагдах боломжтой бөгөөд танд шууд одоогийн хэрэглээний байдлыг харуулах болно.

Бүх дата хэрэглээг compress (шахалт) хийх

Бүүр болохгүй бол Onavo Extend таны утасруу орж байгаа бараг бүх мэдээлэлд шахалт хийж хэмжээг нь багасгах бөгөөд email, цахим хуудсууд бүгд маш энгийн байдлаар харагдах юм. Хэрвээ таны хэрэглээ хязгаартаа тулахад маш ойрхон байгаа бол хэрэглээд үзээрэй.

Эх сурвалж: cnet.com



0 comments:

Post a Comment

 
Toggle Footer