Windows 8-д зориулсан хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх програмууд

9/18/2013

Сүүлийн 30 жилийн туршид нөүтбүүк хөгжсөөр одоо үеийн нөүтбүүкүүд илүү хөнгөн зөөж явахад ч амар болжээ. Мөн түүнээс гадна нөүтбүүкүүд мөн таблетын үүргийг ч гүйцэтгэх болсон. Сүүлд гарсан Lenova Yoga 11S нь үүний нэг жишээ юм энэ нь Ultrabook төрлийн нөүтбүүк бөгөөд дээр нь Windows 8 ажиллах бөгөөд доорх програмуудыг дээр ашигласнаас илүү үр бүтээмжтэй болох боломжтой.

  1. One Note


One Note бол Windows Store дээр байгаа тэмдэглэл хийх хамгийн найдвартай програмуудын нэг юм. Offline болон online горимтой бөгөөд online үедээ sync хийснээр та One Note суулгасан төхөөрөмж бүр дээрээ тэмдэглэлээ харах боломжтой юм. Энэ нь оюутнуудын хувьд маш их хэрэгтэй бөгөөд тэмдэглэлүүдээ дотор нь ангилж мөн бусадтайгаа ч хуваалцах боломжтой юм.

  1. Khan Academy

Khan Academy нь сурсан мэдлэгээ тэлэхэд тус болно. Үүнд touchscreen ашиглах сурах боломжтой маш олон хичээлүүдтэй бөгөөд мөн тухайн салбартаа нэр хүндтэй хүмүүсийн ярилцлага хүртэл байдаг. Энэ яг л TED (Technology, Entertainment, Design)-ын хурлыг гартаа атгаж байгаатай адил юм.

  1. Todo

Төлөвлөгөө болон цагийн хуваарийн тэмдэглэл хөтлөх програм юм. Энэ програмыг ашиглахад маш амархан бөгөөд Windows Store дахь төлөвлөгөө бэлдэх програмуудын шилдгүүдийн нэг юм.

  1. TouchDown

TouchDown бол стандартны Mail-ны програмуудаас илүү их боломжтой юм. Та сургуулийн, ажлын, мөн хувийн mail-руу орох боломжтой бөгөөд таны календар дахь болон контактын мэдээллийг sync хийж өгнө.

Олон зориулалтаар ашиглах боломжтой Yoga шиг ultrabook-үүд дээрээ эдгээр програмыг туршаад үзээрэй.


Эх сурвалж: lifehacker.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer