Хуурамч iOS 7-гийн сурталчилгаа
Дээрх хуурамч iOS7-гийн сурталчилгаа хэд хоногийн өмнө интернэтээр цацагдаж эхэлжээ. Заавал техникийн талын мэргэжилтэн байж уг сурталчилгаа хуурамч гэдгийг ойлгох шаардлагагүй юм. Учир нь тухайн хуурамч сурталчилгаан дээр iOS төрлийн төхөөрөмжийнхөө үйлдлийн системийг iOS 7 болгосноор таны төхөөрөмж ус нэвтэрдэггүй болно гэсэн байжээ. Мөн хуурамч сурталчилгаан дээр ноцтой үед smart-switch ажиллаж төхөөрөмжийг автоматаар унтрааснаар утасны нарийн цахилгаан хэлхээг хамгаалах болно гэсэн утгатай зүйлс бичсэн байжээ.
Харамсалтай нь хэлсэн бүхэнд итгээд туршиж үзсэн хүмүүс ч байгаа юм. Туршилтын дараа тэд бүгд сэтгэл дундуур үлдсэн бол харин үүнд итгээд ийм болсон гээд бодоод явж байгаа хүмүүс ч байгаа гэнэ. Харин туршилт хийсэн хүмүүсийн дургүйцэж бухимдсан tweet-үүд ч мөн нилээд цацагджээ.
Хүмүүс 4Chan энэхүү хошигнолыг хийсэн байх гэж бодож байгаа бөгөөд тухайн хуурамч сурталчилгааг хийхэд Apple-ын дизайнтай адилаар хийж чадсан байна.
Энэ хошигнол нь харваас ойлгомжтой юм шиг санагдавч интернэт тавигдсан бүх зүйл үнэн биш шүү гэдгийг харуулах энгийн нэгэн жишээ юм.
Эх сурвалж: geek.com
0 comments:
Post a Comment