Шинэ iPhone гарах бүрд IHS судалгааны байгууллага шинэ утас бүрийг хийхэд ямар зардалтай байдаг талаар судалгаа хийж ойролцоо үнийн дүнг гаргадаг. Энэ үнийн дүнг гаргаснаар Apple зарсан утас бүрдээ цэвэр хэдэн долларын ашиг олдгийг мэдэх боломжтой.
IHS-ын AllThingsD-д мэдээлсэн энэхүү судалгааны дүнг сонирхоё. Apple шинэ 16GB-тай iPhone 5S бүрт хамгийн багадаа 191$ үрдэг бөгөөд дээр нь угсралтын зардал 8$ нэмэгдэж бэлэн болсон утас бүрдээ 199$ үрдэг байна. Харин 64GB-тай хувилбарт ойролцоогоор 208$ үрдэг бөгөөд хуучин хамгийн бага хэмжээтэй iPhone 5-ыг үйлдвэрлэхэд 205$ болж байсан байна.
Харин iPhone 5C-гийн хувьд 16GB-тай нь ойролцоогоор 173$ харин 32GB-тай хувилбарт 183$ болдог бөгөөд үүн дээр мөн угсралтын 7$ нэмэгдэх юм. Үүнээс үзэхэд Apple шинэ хурууны хээ таних мэдрэгч мөн радио давтамжийн чип нэмж хийсэн хэдий ч хуучин загвараасаа үйлдвэрлэхэд хямд болгосон байна.
Гэсэн хэдий ч энэ нь албан ёсны үнийн дүн биш юм. Apple энэ төрлийн мэдээллээ хэзээ ч задалдаггүй бөгөөд IHS-ын гаргасан үнийн дүн үнэн эсэхийг мэдэх аргагүй юм.
Эх сурвалж: techcrunch.com
0 comments:
Post a Comment