Samsung Galaxy төрлийн төхөөрөмжүүдийн хооронд мэдээллээ дамжуулах

9/06/2013
Саяханыг хүртэл хуучин утаснаасаа шинэ утасруу контактын мэдээллүүд болон бусад хувийн мэдээллүүдээ шилжүүлэх нь төвөгтэй ажил байсан. Харин одоо энэ нь илүү амар болж та кабель ч ашиглах шаардлагагүй болсон.


Хэрвээ та android төрлийн утастай бол өөрийн contact, bookmark, app болон бусад мэдээллээ дамжуулахад google account-тай байхад л хангалттай. Гэсэн хэдий ч энэ арга мөн л хязгаарлагдмал байдаг учир нь хуучин SMS/MMS, мессэж, зураг, дуу зэргийг дамжуулж чаддаггүй. Харин Samsung Galaxy төрлийн төхөөрөмжтэй хэрэглэгчид үүнийг ч мөн амархан хийх боломжтой. Samsung-ын Smart Switch Mobile програмын тусламжтайгаар хуучин Galaxy төрлийн төхөөрөмжөөс шинэ Galaxy төрлийн төхөөрөмжрүү мэдээллээ хялбар аргаар шилжүүлж болно.

  1. Шинэ хуучин хоёр Galaxy төрлийн төхөөрөмж дээрээ Samsung Smart Switch Mobile програмыг суулгах хэрэгтэй.


  2. Хоёр төхөөрөмжөө 50 см-ээс холгүй байрлуулж програмыг хоёр төхөөрөмж дээрээ ажлуулна. Аль нэг төхөөрөмж дээрх Connect товчлуур дээр дарж холболтыг эхлүүлнэ.


  3. Ингээд холболт үүссэний дараа шилжүүлэх боломжтой мэдээллүүд гарч ирэх болно. Эндээс шилжүүлэхийг хүссэн мэдээллүүдээ сонгоод “Transfer” буюу шилжүүлэх товчлуурыг дарна.


  4. Мэдээллийг хүлээн авч байгаа төхөөрөмж дээрээ мэдээллийг хүлээж авахаа зөвшөөрч “OK” товчлуурыг дарна.
Ингээд л боллоо. Мэдээлэл дамжиж дууссаны дараа “Done” товчлуурыг дараад дуусна.


Эх сурвалж: cnet.com

1 comments:

 
Toggle Footer