PDF файл бол
одоо үед хамгийн их тархсан баримтын
нэг хэлбэр юм. PDF-ээр үүсгэсэн баримтыг
бүх төрлийн флатпормуудад (Linux, Windows,
Mac, iOS, Android гм) ашиглаж болно. PDF гэдэг нь
энгийнээр бол Зөөврийн Баримт гэсэн
утгатай ба аливаа баримт материалыг
виртуал орчинд флатпормоос үл хамаараад
ашиглахад зориулсан компьютерын формат
юм. PDF файлыг компани, албан байгууллага,
сургуулиас эхлээд хувь хүн хүртэл
өргөнөөр ашиглаж байгаа.
Бид энд PDF файл
хэрхэх үүсгэх тухай бяцхан зөвлөгөө
өгье. PDF файл үүсгэх онлайн үйлчилгээнээс
эхлээд үнэтэй үнэгүй софтвер түүлүүд
интернетээр дүүрэн байгаа. Гэхдээ ихэнх
нь үнэтэй, үнэгүй нь чанарын шаардлага
хангахгүй, хөдөлмөрөө гаргаж хийсэн
баримтын загвар бүтэцийг өөрчлөөд хачин
юм болгочихдог. Хамгийн найдвартай сайн
багаж бол Adobe Acrobat юм. Adobe-оос PDF Reader гэж
хүчирхэг програм үнэгүй гаргасан ч
Acrobat-ийг үнэтэй гаргасан. Өөр арга байна
уу?
Аз болоход
Foxit Reader гэж PDF Reader -ээс хүчирхэг програм
бий. Мэдээж үнэгүй бөгөөд хэрэглэхэд
хялбар. Эхлээд та Foxit Reader-ийг татаад
компьютер дээрээ суулга. Foxit Reader нь өөр
дээрээ PDF файл үүсгэхгүй ба Office Word дээр
нэмэлтээр plugin суудаг. Office Word ашигладаггүй
хүн гэж нэг ч байхгүй байх. Та Word ашиглан
үүсгэсэн өөрийн баримтаа Foxit Plugin ашиглан
PDF формат уруу хөрвүүлнэ.
Та дараах
хэдэн алхамыг хийгээд л гайхалтай PDF
баримт үүсгээрэй.
Word -> Foxit Reader PDF -> Create PDF
Word -> Foxit Reader PDF -> Create PDF
Ингээд л боллоо. Инээмсэглээрэй!
Манай блог хэрэгцээтэй программын багцыг цуварлаар хүргэж байна. Эндээс та өөрт хэргтэй прорамыг олж авна уу?
баярлалаа маш хэрэгтэй зүйлэээ авлаа
ReplyDelete