Tizen принтер, камера мөн смарт зурагт дээр гарч магадгүй

9/27/2013
Tizen нь таблет, ухаалаг утас болон нөүтбүүкт зориулсан үйлдлийн систем бөгөөд мөн магадгүй принтер, камера болон смарт зурагт дээр ч ашиглагдаж магадгүй.



"Intel болон бусад Tizen-ныг дэмжигчид энэ санааг судалж байна" гэж Intel-ын ахлах техникийн маркетингийн инженер Chris Norman хэлжээ.


Tizen бол шинээр гарч байгаа Firefox OS, Sailfish болон Ubuntu үйлдлийн системүүдийн адил Android болон iOS-тай өрсөлдөх гэж гарч ирсэн үйлдлийн систем юм. Samsung, DoCoMo болон Orange анхны Tizen үйлдлийн системтэй мобайл төхөөрөмжүүдийг гаргана гэсэн хүлээлт үүсгээд байгаа.

Гэхдээ Samsung энэ талаарх мэдээллийг өгөөгүй байгаа бөгөөд Samsung-ын ихэнх ухаалаг утас нь Android эсвэл Bada-тай байдаг бөгөөд мөн Android-той камера үйлдвэрлэдэг билээ.

Norman хэзээ Tizen зурагт, камера, принтер дээр гарах талаар хэлээгүй ч эдгээр төлөвлөгөө нь илүү холыг харсан төлөвлөгөө гэжээ. Харин одоогийн байдлаар энэхүү үйлдлийн системийг хэрэглэгчдийн гар утас, таблет болон машины мэдээллийн системд ашиглахаар ажиллаж байна.

Мөн Norman хэлэхдээ "Бид Tizen-тэй бүтээгдэхүүн зах зээлд гарахыг хүлээж байна. API бэлэн болсон учраас зах зээлд гаргах бүтээгдэхүүний суурь нь тавигдсан байгаа" гэв.

Төхөөрөмж үйлдвэрлэгчид энэхүү үйлдлийг системийг өөрсдийн ямар бүтээгдэхүүн дээр ашиглах боломжтой гэдгийг бодох үлдсэн Tizen-ыг тухайн бүтээгдэхүүнд тааруулж өөрчлөх боломжтой бөгөөд ингэж өөрчлөлт оруулсан үйлдлийн системийн хэмжээ нь бага байх учраас камера болон принтерт ашиглах боломжтой гэжээ.

Tizen нь орчин үеийн интернэт интерфайстэй бөгөөд HTML5 болон бусад технологиудыг ашиглах боломжтой юм. Мөн програмчид нэг програм бичиж олон төхөөрөмж дээр ажлуулах боломжтой юм. Norman хэлэхдээ програмчид програмаа нэг бичээд Android болон Tizen дээр ажлуулах боломжтой бөгөөд харин хэрэглээ нь хэрэглэгчийн төхөөрөмжийн дэлгэц болон бусад боломж бололцооноос шалтгаалж өөр өөр төхөөрөмж дээр ашиглагдах юм.

Tizen анх 2011 онд Linux Foundation болон LiMo Foundation хоёр MeeGo болон LiMo нэгтгэх ажлаас эхэлсэн юм. Tizen-ны хөгжүүлэлтийг Linux Foundation хариуцаж байгаа бөгөөд өнгөрсөн 7 сард Tizen 2.2 бэлэн болж олонд зарласан байна. Харин дараагийн хувилбар нь Tizen 3.0 бөгөөд дараа жил гарна. Энэ шинэчлэсэн загварын боломж бололцоог Өмнөд Солонгост болох програмчдын хурлаар ярилцах юм байна.

Эх сурвалж: pcworld.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer