Техник
технологи өдөр бүр сайжирсаар л өнөөдрийн технологи маргааш болоход
хуучирсан байдаг. Одоо харин 1985 онд ямар
техник технологи гайхалтайд тооцогдож
байсныг үзье.
- Polaroid 600
Зургаа
аваад шууд буулгадаг зургийн аппаратууд
80-аад онд хүчээ авч байсан. Зураг бэлэн
болоход 3 минут орчим байдаг байв. Зургийн
аппарат нь маш том мөн хүнд жинтэй байдаг
байсан хэдий ч үүний талаар төдийлөн
боддоггүй байв.
- Анхны Macintosh
Орчин
үеийн компьютерын эхлэл болсон. Тухайн
үедээ дизайны хувьд маш сайн мөн
хэрэглэгчид хэрэглэж сурахад маш амархан
гэж магтаал хүртдэг байв. Macintosh нь анх
128K санах ойтой байсан байна мөн Mouse болон
Icon-нуудыг ашиглах боломж олгосон нь тухайн
үедээ хувьсгал гаргаж чадсан байна.
- Commodore 128
Энэ
нь CBM-ын гаргасан сүүлийн 8 bit-ын төхөөрөмж
юм. Өмнөх хувилбаруудаасаа бага зарагдсан
ч хамгийн гол шинэлэг санаа нь түүний
keyboard буюу гар байжээ.
- Sony Discman D-50 MK2
1984
онд анх гарсан бөгөөд дууны зах зээлд
дискийг оруулж өгсөн. Гэхдээ үүнийг авч
явж байхдаа хурдан хөдлөөд хэрэггүй
шүү. Учир их хөдөлгөөнтэй тохиолдолд
хэвийн ажиллах чадваргүй юм.
- Casio SK-1 Keyboard
Тухайн
үед Casio SK-1 нь маш олон гэрт байдаг байв.
Учир нь үнийн хувьд боломжийн микрофонтой
мөн зөөж явахад маш амар байжээ.
- Fuji ES-1
Энэхүү
зургийн аппарат нь 640x480px хэмжээ бүхий
зургийг авах чадвартай байсан ба мөн
авсан зургаа ч 3.5 инчийн floppy диск дээр
тухайн үед гараад байсан шинэ тоон
формат болох JPEG форматаар хадгалах
боломж олгож байсан байна.
- Amiga 1000
Commodore
Amiga 1985 онд гарсан шинэ компьютер байсан
бөгөөд өмнөх Commodore 64-тэй харилцуулахад
маш их ахиц дэвшилтэй байжээ. Үүнд 512KB
санах ой, мөн 4026 өнгийг зэрэг гаргах,
стерио сувагтай байсан ба тухайн үеийнхээ
хамгийн шилдгүүдийн нэг байсан ч
харамсалтай нь сурталчилгаа сайн
хийгдээгүйгээс олон нийтэд танигдаж чадаагүй байна. Харин
2006 оны PC world энэ нь хамгийн шилдэг 7 дахь PC
гэж нэрлэсэн бөгөөд PC-ны ирээдүйн хөгжилт
түлхэц өгсөн гэжээ.
- Nintendo NES
Видео
тоглоомын зах зээлийг 80-аад онд Nintendo
NES тоглоомын систем эзэгнэж байжээ. NES
гэдэг нь Nintendo Entertainment System гэсэн үг юм.
- Nokia Mobira Talkman
Энэхүү
утас нь гар утасны эхлэл гэж хэлж болох
бөгөөд гар утас биш харин зөөврийн утас
юм. Нийт жин нь 5 кг орчим бөгөөд сонирхолтой
нь энэхүү утас нь хүмүүсийн дунд маш их
нэр хүндтэй болжээ. Харин үүний дараа
жинхэнэ гар утаснууд гарч эхэлсэн байна.
- Apple LaserWriter
Лазер
принтер 1969 оноос эхлэлтэй ч 1985 он хүртэл
олон нийтэд дэлгэрээгүй байв. Харин
Apple LaserWriter-аа анх гаргахад хүмүүс өөрсдийн
хийсэн зүйлээ ч мөн буулгах боломжтой
болсон юм. Тухайн үедээ бусад өрсөлдөгчдөөсөө
илүү үнэтэй байсан ч бүх л лабораторын
компьютерууд нэг л LaserWriter ашиглах
боломжтой байсан учраас ихэд тархжээ.
- Panasonic NV-F65 HQ VCR
Panasonic
анх 1977 онд VHS-ыг тоглуулахын тулд өөрийн
VCR тоглуулагчаа үйлдвэрлэж эхэлсэн
бөгөөд японы VCR үйлдвэрлэж эхэлсэн анхны
байгууллагуудын нэг юм. Ингээд хүссэн
зүйлээ on-demand байдлаар буюу өөрийн хүссэн
цагтаа үздэг байхаас өмнө VHS дээр бичлэг
хийж үздэг байв. Харин тэр л үед энэ
тоглуулагч нь нэрд гарч байжээ.
- Windows 1.0
Windows
1.0 анх хэрэглэгчдэд GUI-г танилцуулсан
бөгөөд ингэснээр хэрэглэгч CLI дээр
команд бичиж компьютер дээр ажилладаг
байсан үеэс гаргажээ. Мөн анх удаа
multitask буюу олон зүйл зэрэг хийх боломжийг
олгосон байна. Удалгүй дараагийн
загварууд гарсан ч тэд 16 жилийн турш
Windows 1.0-ыг ашиглалтаас гаргаагүй дэмжсээр
байсан байна.
- Texas Instruments TI 4100
Анх
1981 онд Texas Instruments TI 4100 зах зээлд гаргасан
бөгөөд энэ нь анхны олон нийт ашиглах
боломжтой GPS байсан байна. Энэхүү GPS нь ихдээ хэрэглэгчийг 10 метерийн
зөрүүтэйгээр хаана байгааг хэлэх
чадвартай байв.
- Tissot F1 Electronic LCD Watch
Энэхүү
бугуйн цаг нь тухайн үедээ хэрэглэгчдэд
маш олон боломжуудыг олгож байжээ.
Сэрүүлэг, цаг хэмжих тоолуур (timer),
хронограф, цагийн бүсийн мэдээлэл болон календартай
байв. Энэ бүтээл нь тухайн үеэ гүйцсэн байв.
Эх
сурвалж: mashable.com
saihan medeelel bna, bayarlala
ReplyDelete