Windows XP-гийн төгсгөл ойртож байна

9/09/2013

2014 оны 4 сарын 8-нд Windows XP үйлдлийн систем ашиглалтаас гарна.

Энэ нь XP-гийн хэвийн ажиллагаа гэнэт зогсоно гэсэн үг биш юм. Хэрвээ та хүсэж байвал үргэлжлүүлэн ашиглаж болох ч танд үүнийг зөвлөхгүй байна.

Ашиглалтаас гарна гэдэг нь Microsoft Windows XP-д зориулсан аюулгүй байдлын нэмэлт update гаргахаа болино гэсэн үг бөгөөд ашиглалтын хугацаа дууссанаас хойш олдсон сул тал байнга байна гэсэн үг юм. Үүнийг хакерууд ашиглах боломжтой юм.

XP-г удаан хугацаагаар ашиглаж дассан хэрэглэгчдэд энэ муу мэдээ юм. Тэд нар энэ нь Microsoft-ын хэрэглэгчдийг хүчээр шинэ компьютер худалдан авхуулах арга гэж хэлдэг. Microsoft мэдээж мөнгө олох зорилготой бизнес хэдий тэдний тайлбар ойлгоход тийм ч нарийн төвөгтэй биш юм.

Microsoft-ын хуучин үйлдлийн системүүдын хувь заяа мөн л XP-гийнхтэй адил байсан. Жишээ нь Windows 95, 98 мөн Me. Vista-гийн ашиглалтын сүүлийн хугацаа нь 2017 оны 4 сарын 11 бол Windows 7-гийнх 2020 оны 1 сарын 14-ны өдөр юм байна. Microsoft хэд хэдэн удаа XP-гийн ашиглалтаас гарах хугацааг хойшлуулж байсан бөгөөд XP хэдэн жилийн өмнө ашиглалтаас гарах ёстой байжээ.

XP анх 2001 оны сүүлчээр гарч эхэлсэн бөгөөд 2010 оны сүүлч хүртэл компьтерууд дээр суулгасан байдлаар ирдэг байсан бол Windows Vista XP-гээс 6 жилийн дараа гарч 2011 онд стандартны суулгасан үйлдлийн систем байхаа больсон байна.

Харин одоо үед XP хэтэрхий хуучирч шинэ техник хангамж болон аюулгүй байдлын шинэ боломжуудыг ашиглах боломжгүй болсон байна.

Энэ нь зарим програм хангамжийн компаниудын хувьд сайн мэдээ бөгөөд тэд өөрсдийн шинээр гаргаж байгаа програмуудаа заавал Windows XP дээр ажиллахаар хийх шаардлагагүй болж байгаа юм.

Мөн түүнээс гадна Web Developer-уудын хувьд ч энэ сайн мэдээ юм. Учир нь тэдний хувьд IE 6,7,8 мөн ашиглалтаас гарах бөгөөд энэ нь тэдний хувьд шинэ програм бичихэд илүү амар болгож өгөх юм.

Хуучин компьютерээ солиогүй хэрэглэгчдэд энэ нь том өөрчлөлт болох бөгөөд ихэнх тохиолдолд шинэ компьютер магадгүй шинэ принтер болон сканер зэргийг авах ч хэрэг гарч магадгүй юм.


Эх сурвалж: foxnews.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer