3D принтерийн тусламжтайгаар гайхалтай зүйлс хийх боломжтой. Недерландын судлаач Tim Zaman харин 3D принтер ашиглаж хуучны уран зургийг хуулбарлах шинэ аргыг гаргасан бөгөөд үүний тусламжтайгаар зураачийн бирээрээ зурсан зураас бүрийг маш нарийвчлалтайгаар буулгах боломжтой юм байна. Тэрээр Oce printer ашигласан бөгөөд зургийг 600ppi-н нарийвчлалтай юм. Ийнхүү зургийг буулгахдаа дээш доош олон давхарлаж зургийг буулгах бөгөөд жинхэнэ зураг дээрх овон товон бүр гарах юм. Гэхдээ мэдээж зургийг ингэж хувилахын тулд жинхэнэ зураг нь хэрэгтэй тиймээс хүн бүр гайхалтай урлагийн бүтээлийн ямарч алдаагүй хувилбарыг авах боломжгүй юм.
Эх сурвалж: engadget.com
0 comments:
Post a Comment