Өнгөрсөн
мягмар гаригт болсон Apple-ын танилцуулга
дээр iOS7 энэ сарын 18-нд олон нийт татаж
авахад бэлэн болно гэсэн байна. Танилцуулга
дээр үзүүлсэн ихэнх зүйлс нь өнгөрсөн
WWDC-д харуулсан зүйлсийг нэгтгэсэн
байдлаар харуулсан юм.
Ингээд
ямар төхөөрөмжүүд үйлдлийн системээ
iOS7 болгон сайжруулах боломжтой вэ?
iPhone 4, 4S, 5 гар утаснууд, iPad 2 болон дараагийн
загварууд, iPad Mini мөн iPod Touch 5.
2007 онд
анх iPhone гарсан үеэс хойших iOS-ын хамгийн
том загварын өөрчлөлт бөгөөд өмнөх
хуучин загвараасаа илүү өнгөлөг болж
өгсөн юм. Мөн AirDrop, Control Center, Notification Center,
шинэ Multitasking хэсэг, камерын филтерүүд,
iTunes Radio үйлчилгээ зэрэг олон олон нэмэлт
функцуудтэй болсон.
Эх
сурвалж: gigaom.com
0 comments:
Post a Comment