Таблет бүр ашигтай хөдөлмөрийн багаж байж чадна

9/15/2013
iPad болон бусад төрлийн таблетуудыг хүмүүс зүгээр л тоглоом гэж шүүмжилдэгч үр бүтээлтэй ажлын багаж байдлаар ашиглах олон боломжуудтай байдаг. Зарим үед нөүтбүүк болон нэтбүүкүүдээс ч илүү байж чадна. 


Хүмүүс таблетыг зөвхөн юм унших тоглоом тоглох зэргээс илүү зүйл хийж чадахгүй гэж боддог. Мөн таблетууд шинэ зүйл бүтээдэг биш зөвхөн бүтээсэн зүйлийг ашигладаг төхөөрөмж ч гэж хэлдэг. Ихэнх хүмүүс таблетаар жинхэнэ ажил хийх нь ховор байдаг. Одоо юу таблетыг жирийн нөүтбүүкүүдээс илүү болгож байгааг үзье.


Нөүтбүүк болон нэтбүүкээс ялгарах илүү чанарууд

Шууд ашиглах боломжтой. Нөүтбүүкүүд цаг ирэх тусам улам их хурдан асаж (lock болон hibernate төлөвөөс гарах) ашиглах боломжтой болж байгаа ч таблетаас илүү хурдан байж чадахгүй. Мөн интернэтэд байнга холбогдох хэрэгтэй бол Wi-Fi болон 3G-гийн боломжтой.

Ажиллах хугацааны хувьд хамаагүй илүү. Хамгийн сүүлийн үеийн нөүтбүүкүүд ч таблетын ажиллах хугацаатай өрсөлдөж чадахгүй. Мөн цэнэглэгчийг авч явахад ч илүү амар.



Зөөж явахад илүү хөнгөн. Та нөүтбүүк зөөж явснаас таблет зөөж явах нь хэд дахин илүү хөнгөн мөн зай ч бага эзэлдэг. Мөн хэрэглээний хувьд бусдад ямарваа нэг зүйлийг үзүүлэх гэх мэт тохиолдолд илүү хялбар юм.

Илүү хурдан. Энгийн нөүтбүүкүүдийн просессорын хүчин чадал цаг ирэх тусам илүү хурдан болж байгаа хэдий ч таблетуудад зориулсан үйлдлийн систем илүү жижиг байдаг учраас нөүтбүүктэй харьцуулах хэд дахин хурдан байдаг. Мөн програмууд ч илүү хурдан ажилдаг бөгөөд суулгасан програмууд төхөөрөмжийн ажиллах хугацаанд маш бага нөлөөлдөг.

Баримт бичиг дээр тэмдэглэл хийхэд амархан. PDF файл дээр тэмдэглэл хийхэд илүү амархан байдаг.

Илүү аюулгүй. Аливаа вирус болон хорт програмуудад өртөх боломж маш бага. Та гадны ямар ч Wi-Fi ашигласан энгийн нөүтбүүк ашигласнаас илүү аюулгүй.

Ажил хийж байхад саад болох зүйл байхгүй. Жинхэнэ multitasking (олон зүйл зэрэг хийх боломж) хийхэд хязгаарлагдмал байдал нь ажил хийхэд ч тус болно. Учир та ямар нэг баримт бичиг дээр ажиллаж байгаа үед өөр зүйлд анхаарал саринахгүй юм. Хэрвээ та хүсвэл бүх анхааруулгыг ч унтраах боломжтой.

Сул талууд нь багассаар л байна

Мэдээж сул талууд байгаа ч жижиг техник хангамж болон бага зэргийн өөрчлөлт хийж сул талыг арилгаж болно.

Биет гар (keyboard) байхгүй. Бага зэргийн тэмдэглэл хөтлөхөд биет keyboard хэрэггүй ч их хэмжээний текст бичихэд биет keyboard хэрэгтэй болно. Аз болоход таблетууд Bluetooth-ын холболт хийх боломжтой бөгөөд таблетад зориулсан bluetooth keyboard аваад ашиглах боломжтой. Мөн таблет тавих тавиурууд ч хямдаар худалдан авч ашиглах боломжтой.

Төхөөрөмж дээрх хадгалах хэмжээ мөн USB холболт. Ихэнх таблетууд USB оролтгүй байдаг. iPad-ын file system-д ажиллах боломж байдаггүй. Үүнээс болж олон хэрэглэгчид файлуудруугаа ороход хүндрэлтэй байдаг гэдэг. Гэсэн хэдий ч Dropbox гэх мэт үйлчилгээнүүдийн тусламжтайгаар энэ сул талуудыг давж гарах боломжтой.

Нөүтбүүкээс илүү гарч чадахгүй талууд

Дээрх зүйлүүдээр илүү байж чадах ч жирийн компьютераас илүү гарч чадахгүй талууд байдаг. 

Интернэт орох. Хүмүүс үүн дээр санал нийлэхгүй байж болох юм гэсэн хэдий ч мобайл сайтуудаа гаргаагүй хуудасруу орж link дээр дарах мөн Flash ашиглах боломжгүй байгаа зэрэг сул талуудтай. Хэрвээ таны хувьд эдгээр нь чухал зүйл бол энэ нь маш том сул тал нь болно.

Илүү нарийн бичиг баримт бүтээх чадваргүй. Мэдээж та их хэмжээний баримт бичиг дээр ажилладаг бол илүү нарийн зүйлсийг хийх боломж нь хязгаарлагдмал байдаг.

Ажлын нарийн програмууд ашиглах боломжгүй. Мэдээж олон байгууллагууд өөрсдийн ашигладаг ажлын програмуудаа мобайл төхөөрөмжүүд дээр ажиллах боломжтой болгож байгаа ч ихэнх тохиолдолд үүнийг байгууллагууд хийж эхлээгүй байгаа. Ингээд таны ажлын програм project ашиглах хэрэгтэй байдаг бол танд windows-тэй компьютер хэрэг болж л таарна.

Үнэ. Үүнээс зугтах боломжгүй юм. Үнийн хувьд таблетууд өндөр үнэтэй байдаг.

Ингээд эцэст хэлэхэд та өөрийн таблетаа хэр үр ашигтайгаар ашиглаж байгаа нь зөвхөн танаас л шалтгаална. Таблетаа зөвхөн тоглоом болон чөлөөт цагаа өнгөрүүлдэг төхөөрөмжөөс илүү байдлаар ашиглая гэж бодож байгаа бол та өөрийн хийж байгаа ажлаа сайн бодож үзээд хаана нь ашиглаж болох боломжтойг тунгаан бодоорой. Ямарваа нэг хурал, уулзалтанд ашиглахаас эхлээд өөрийн ажлыг хөнгөвчилж чадах үеүүдэд нь хэрэглээд зуршил болговол хэсэгхэн хугацааны дараа та ажлаа таблетгүйгээр яаж хийж байсан байна аа гэж бодох болно.

Эх сурвалж: lifehacker.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer