Phonebloks ухаалаг утасны шинэ шийдэл

9/12/2013
Орчин үеийн ухаалаг утас үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнөөс болж таны шинээр авсан утас дараа жилдээ л хуучирдаг. Энэ асуудлын шийдэл нь Dave Hakkens-ын Phonebloks шинэ санаа байж болох юм. Phonebloks-ын хамгийн гол санаа нь та зөвхөн хуучирсан хэсгээ л солиж байх бөгөөд ингэснээр та утсаа бүхлээр солих шаардлагагүй болж мөн электроникийн хог хаягдал ч бага гарах юм. Мөн энэ нь ч гэсэн хэрэглэгчдийн мөнгийг хэмнэх том ач холбогдолтой гэжээ.


Утасны бүх зүйлс нэгдсэн нэг суурь хавтан дээр байрлах бөгөөд энэ бүгдийг 2 боолтын тусламжтайгаар тогтоох юм. Хэрэглэгч блокуудынхаа байрлалыг өөрийн хүссэнээр байрлуулах боломжийг мөн олгох юм.

Одоогоор энэ төслөө аль болох олон хүнд таниулж мөн том том байгууллагуудын тусламж туслалцаа хэрэгтэй байгаа гэдгээ Hakkens өөрийн цахим хуудас дээрээ мэдэгджээ.

Эх сурвалж: bgr.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer