Залхуу утас сурталчилгаа

9/26/2013

Motorola Moto X утасныхаа "Lazy Phone" буюу залхуу утас гэсэн сурталчилгаагаа гаргасаар л байна. Сурталчилгаан дээр дуугаар удирдах боломжгүй утаснуудыг залхуу утас хэмээн шоглосон байдлаар гаргадаг юм.
Харин сүүлийн сурталчилгаан дээр нь нэгэн залуу машинтайгаа явж байхад шатахуун нь дуусах дөхөж утаснаасаа ойр байгаа шатахууны станц олохыг хэлэв ч утас нь түүнд ашигтай мэдээлэл өгч чадахгүй юм. Харин Moto X-тэй өөр нэгэн залуу утсан дээрх Google Now-ыг утсандаа ч хүрэлгүй шууд асуугаад л хүссэн мэдээллээ авч байгаагаар хийжээ.

 Энэхүү сурталчилгаанууд нь худалдан авалтанд хэр их нөлөөлж байгааг мэдэхгүй ч youtube дээр нилээд олон үзэгчтэй болжээ.

Залхуу утас цуврал сурталчилгааны зарим ангиуд


Эх сурвалж: allthingsd.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer