iPhone
5S болон 5C-г албан ёсоор танилцуулах үед
нэг зүйл тодорхой болсон. Тэр нь юу вэ
гэвэл албан ёсны танилцуулгаас өмнө
гараад байсан цуурхал ярианууд болон зургууд ихэнх
нь үнэн болж таарсан. Техник хангамж
болон шинэ функцууд талаарх мэдээллүүд нь цуурхал дээр гарч байсан мэдээлэлтэй
таарч байсан. Үүнээс үзэхэд Apple ч шинэ
бүтээгдэхүүний нууцаа их амархан алддаг
болжээ. Харин одоо мөн шинэ цуурхлууд
гарч байгаа бөгөөд энэ дараагийн iPad-ын
талаар бөгөөд мөн л энэ бүх цуурхал үнэн
байж л таарах нь.
Интернэтээр
iPad 5-ын зургууд энд тэнд олон тавигдаад
байгаа бөгөөд iPad Mini шиг загвартай болох
юм байна. Энэ нь хуучин iPad-аас жижиг болох
ч мөн 9.7 инчийн дэлгэцний хэмжээг нь
хадгалах боломж олгож байгаа юм.
Мэдээж
iPad 5-ын хувьд iPhone 5S шиг үзүүлэлтийг нь
сайжруулсан загвар байх ч iPad Mini 2 дээр
бүх анхаарал төвлөрч байгаа. Учир iPad
Mini 2-г Retina дэлгэцтэй болгох нь гарцаагүй
бөгөөд энэ нь л iPad Mini 2-ын хүчин чадал
илүү сайн болсныг хэлэх юм.
Аз
болоход шинэ iPad-уудыг албан ёсоор
зарлахыг удаан хүлээхгүй болов уу. Учир
нь Apple шинэ iPhone-уудаа зарласан учир одоо
бүх анхаарлаа iPad-д хандуулах болно.
Эх
сурвалж: geek.com
0 comments:
Post a Comment