АНУ-ын нисэх хүчин хуучин сөнөөгч онгоцоо яадаг вэ?

9/25/2013
Сөнөөгч онгоцны ашиглалтын хугацаанд нэгэн сонирхолтой үе гардаг. Энэ нь ямар үе вэ гэхээр тухайн онгоцыг тулааны үед ашиглахад хоцрогдсон гэхдээ боломж бололцоо их учраас хаяж болохгүй болох тэр үе юм. Гэхдээ энэ үе нь ирэхэд АНУ-ын нисэх хүчин тухайн онгоцыг дасгалын нисгэгчгүй дрон болгодог байна. Ингэснээс шинэ нисгэгчид бодит ертөнцөд дасгал сургуулилт хийх боломжтой болдог байна.



Ингээд одоо F-16 төрлийн онгоцнууд дрон болж буудлагын бай болох гэж байна. Тулаанаас гадна энэхүү хүйтэн дайны үеийн онгоц нь агаарын үзүүлбэрийн Thunderbirds-ын онгоц байснаараа алдартай юм. Гэвч тэдгээр өдрүүд ард хоцорч одоо Boeing F-16 төрлийн онгоцуудад өөрчлөлт хийж QF-16 болгох бөгөөд өөрчлөлтийн дараа нисгэгчгүй дрон болох ба дасгалын үеэр дуунаас хурдан явж мөн маневр хийх чадвартай хэвээрээ байх учраас дасгалыг бодит амьдралтай байлгах юм.


Гэхдээ энэ нь тийм шинэ зүйл биш юм. Учир нь QF-16-аас өмнө олон онгоцууд ийм хувь тавилантай байжээ. Вьетнамын дайны үеийн F-4 QF-4 болж түүнээс ч өмнө PQF-102 Delta Dagger, QF-100 Super Saber болон QF-106 Delta Dart зэрэг дасгалын нисгэгчгүй агаарын бай болсон онгоцууд байжээ.

Харин одоо QF4 болон бусад ийм төрлийн онгоцнууд дуусч байгаа учраас F-16-ын цаг нь болсон байна.

Энэ төрлийн дасгал сургуулилт нь шинэ нисгэгчдэд өөрсдийн сурсан мэдлэг чавраа практикт гаргах маш том боломж олгодог бөгөөд сургуулилтын салшгүй хэсэг нь юм.



Эх сурвалж: gizmodo.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer