Гарснаасаа
хойш л сайн муу нэлээд асуудал дагуулсан
Window 8 системийг манайхан хэрэглээд
багагүй хугацаа өнгөрлөө. Анх Window 95
гарснаас хойш үндсэн дүр төрхөө бараг
өөрчлөөгүй явж ирсэн систем маань Window
8 дээр маш том өөрчлөлт оруулсан юм.
Өөрөөр хэлбэл дисктоп хувилбарыг
таблеттай нэгтгэснээр Window 8 төрсөн гэж
болно. Start Menu байхгүй, Desktop, Explorer гээд
нэлээд олон өөрчлөлтүүд хийгдсэн нь
хуучин хувилбарыг хэрэглэж дассан
бидэнд тун төвөгтэй санагдаж байсан.
Гэхдээ сайн зүйлс илүү олон байгаа нь
мэдээж. Бид энд хэрэглэгчдэд тохиолдож
байгаа жижиг асуудлыг л шийдэхэд туслах
гэсэн юм.
Window 8 дээр
унтраах буюу Shut Down товчыг олж дарна
гэдэг бухал дотроос зүү олохоос арай л
хялбар гэж хэлэхэд хэлсдэхгүй. Курсороо
дэлгэцийн баруун захад аваачихад гарч
ирэх сонголтоос Settings гэдгийг сонгож
унтраах товчин дээр дарж унтраадаг.
Тэгвэл бид
арай хялбар арга зааж өгье. Ердөө л
цонхнуудаа хаагаад Alt + F4 товчийг
дараад л Shut Down гэснийг сонгоод Ok дарна.
Дараагийн
удаа бид Window
8 системийн талаар зарим нэг хэрэгтэй
заавар хүргэх болно.
0 comments:
Post a Comment