Xbox One ирэх 11 сарын 22-ноос худалдаанд гарч эхэлнэ

9/06/2013
Xbox One ирэх 11 сарын 22-ноос худалдаанд гарч эхлэхээр болсон байна. Энэ нь PS4-ыг гарснаас бараг бүтэн долоо хоногийн дараа гэсэн үг юм. Энэ нэг долоо хоног ч гэсэн Microsoft болон Sony хоёрын хувьд маш их ач холбогдолтой юм.



Хэрвээ АНУ-д амьдардаггүй бол асуудал байхгүй. Microsoft-оос зарлахдаа АНУ-аас гадна 13 улсад худалдаанд гарах юм байна. Их Британид 429 фунт, бусад европын улсуудад 499 еврогоор зарагдаж эхэлнэ.

11 сарын 22-нд Австрали, Австри, Бразил, Канад, Франц, Герман, Ирланд, Итали, Мексик, Шинэ Зеланд, Испани, Их Британи болон АНУ-д нээлтээ хийх юм. Мөн 2014 онд бусад орнуудад мөн нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

Тоглоомын консолуудын хувьд энэ жилийн хамгийн чухал үе нь 11 сар болж байна. Мөн үүнийг даган Nintendo Wii U ч гэсэн үнээ буулгасан байна. Ингээд гол өрсөлдөгчдийн үнийг харьцуулахад Wii U 299 доллар, PS4 399 доллар, Xbox One 499 доллар байх юм.

Худалдан авагчдын хувьд энэ нь Nexus 7 юм уу iPad mini авах мөнгө юм.


Эх сурвалж: techcrunch.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer