Гайхалтай тогтвортой байдал

9/25/2013
Тахиа бол байгалийн тогтвортой камера юм. Учир нь тахианд маш гайхалтай авъяас байдаг. Тэдний бие нь хөдөлж байсан ч гэсэн толгой нь хөдөлгөөнгүй тогтвортой байх чадвар юм.

Mercedes-ийн шинэ сурталчилгаанд үүнийг харуулжээ. Энэхүү сурталчилгаагаар магадгүй машиныхаа тогтвортой байдлыг харуулах гэсэн байх. Гэхдээ бидэнд зөвхөн сурталчилгаан дээр гарч буй тахиа л сонирхолтой санагдана.

Гайхалтай байгаа биз. Ихэнх шувуудын адил тахиа хөдөлж байх үедээ нүдээ удирдаж чаддаггүй байна. Хүмүүс хөдөлж байх үедээ нүдээ удирдан нэг зүйлд төвлөрч харах чадвартай байдаг бол тахианы хувьд нүдээ энэ байдлаар удирдах чадваргүй учраас толгойгоо хөдөлгөөнгүй тогтвортой байдалд барьдаг байна.
Зөвхөн тахиа ч гэлтгүй олон шувуу ийм чадвартай байдаг байна. Эргэлддэг шар шувууг санаж байна уу?




Эх сурвалж: io9.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer