1. Өөрийн хоол ундны зургийг байнга авч өөрийн Social Network дээр тавих.
Хөөх энэ яасан сайхан хоол вэ? Би зургийг нь аваад өөрийнхээ facebook бас instagram дээр тавий гэсэн болдол эргэлддэг үү? Үгүй бол сайн байна. Хэрвээ тийм бол энэ бодлоосоо салах хэрэгтэй гэнэ шүү. Учир таны юу идснийг үнэндээ сонирхох хүн бараг байхгүй л болов уу.
2. Текст мессэж ашиглаж маргааныхаа учрыг олохыг оролдох
3. Концертын үеээр утсаа зажигалка (асаагуур) болгох
4. Хэтэрхий их өөрийнхөө зургийг авах (Уруулаа галуу шиг болгож авсан зургууд ч багтана)
Камерагүй утас гэж бараг байхгүй болсон. Одоо 2 камератай утас ч мөн байдаг л энгийн л зүйл болсон. Гэхдээ энэ нь таныг байнга зураг аваад байгаарай гэсэн үг биш юм. Зарим хүмүүс хэтэрхий их өөрийнхөө зургийг авах болсон. "Намайг хараач би дахиад найзуудтайгаа ууж сууна" ийм төрлийн зургууд одоо үед хэтэрхий их болжээ. Иймэрхүү байдлаар хэтэрхий зураг авч байгаа хүмүүсийн утасны Siri ажиллаж одоо зураг авахаа зогсоо гэж сануулж баймаар юм. Тэгээд ч дэмий зураг авч өөрийгөө ичгүүртэй байдалд оруулахыг ямар ч хүн хүсмээргүй л юм.
5. Олон нийтийн газар утсаа чанга дээр тохируулж дуу сонсох
Та албаар л бусдын дургүйг хүргэхгээгүй бол утсаа гэртээ ганцаараа байгаа юм шиг чанга дээр тавьж олон нийтийн газраар бүү яваарай. Хэрвээ ингэж явбал таныг хүмүүс сайнаар хэлэхгүй л болов уу.
6. Лифтэн дотор утсаа байн байн шалгах эсвэл дуудлага хүлээж авах
Хүмүүс лифтэнд хэр их цаг үрдэг вэ? Тийм ч их биш л байх. Гэсэн хэдий хүмүүс энэ үед ч гэсэн утсаа ширтэж facebook, email-ээ шалгасаар л байх юм. Харин дуудлага ирэх үед байнга л энэ үгийг сонсоно "Би лифтэнд орж байна. Дуудлага тасарч магадгүй шүү". Яагаад ганц ч минут хүлээж чаддаггүй юм бол.
7. Утсаа босоогоор бариж видео бичлэг хийх
Утсаа хэвтээгээр нь бариад видео бичлэг хийх нь арай дээр л санаа баймаар юм.
8. Apple Maps програмыг ашиглах
Apple Maps анх гарахаасаа л маш их шүүмжлэлд өртөж гарсан билээ. Мэдээлэл дутуу мөн буруу байдаг. Та Apple Maps-ыг ашиглаж яваад төөрчихвөл гайхаад байх зүйлгүй л болов уу. Google Maps-ыг үнэгүй татаад ашиглах боломжтой байхад Apple Maps-ыг ашигласаар байвал том алдаа болно. Apple Maps-ыг сайжруулсаар байгаа гэж байгаа ч Google Maps-ын түвшинд хүрэх болоогүй гэдгийг хүн бүр мэдэж байх хэрэгтэй.
9. Гадуур алхаж байх үедээ утсаа ашиглах
Та зам гарах үедээ утсаа ашигласаар байдаг уу? Хэрвээ таны хариулт "үгүй" бол танд баяр хүргэе та эрүүл юм байна. Гэхдээ зарим хүмүүс facebook дээрээ хов жив бичихийн төлөө зам гарахдаа хүртэл утсаа ашигласаар л байдаг. Одоо үед хүмүүсийн амь амьдрал ганц хов живний үнэтэй болсон гэж үү? Тийм бол харамсалтай л байна. Хэрвээ та зам гарахдаа хүртэл утсаа ашиглаж доошоо харсаар явдаг бол үүнийгээ зогсоох цаг нь болсон байна.
10. Утасныхаа дууг байнга чанга дээр нь тавих
Ажлын чухал уулзалт болж байхад нөгөө л хэдэн байнга сонсогдож байдаг дуу болон аянууд дуугарахад хэнд сайхан сэтгэгдэл төрөхгүй байх.
Эцэст нь хэлэхэд бид бүгдээ аливаа зүйлийг соёлтой хэрэглэж сурах хэрэгтэй.
Энэ дундаас та аль алийг нь хийж байсан бэ? Хэрвээ эдгээр зүйлсийг байнга хийдэг бол буруу замруу л явж байна гэж бодох хэрэгтэй.
Эх сурвалж: laptopmag.com
0 comments:
Post a Comment