Android
2.1-ээс эхлэн Live wallpaper буюу хөдөлгөөнт хананы
зургийг дэмжиж эхэлсэн билээ. Жил ирэх
тусам Live Wallpaper-ууд илүү бага батарей
ашигладаг болж ирсэн. Ингээд хэд хэдэн Live Wallpaper-ын талаар үзье.
The
Nebulander
Nebulander
нь steampunk маягийн сансрын хөлөг бөгөөд
таны дэлгэц дээр нисэж байх болно. Мөн
та дэлгэц дээр дарахад хариу үйлдэл
үзүүлж нисэх чиглэлээ солих юм. Энэхүү
live wallpaper нь үнэгүй болон үнэтэй 2 төрөлтэй бөгөөд үнэгүй загвар нь хурд, хэмжээ
зэрэг энгийн зүйлсийг л солих боломжтой
юм. Харин үнэтэй хувилбар нь (2.45$) нь танд
илүү их зүйлийг солиж өөрчлөх боломжийг
олгох юм.
Nexus
Triangles LWP
Энэ
нь Android 4.2 Jelly Bean-ны стандартны wallpaper-тэй
төстэй байхаар хийгдсэн бөгөөд танд
маш олон төрлийн сонголтуудыг өгөх
болно. Үүний нэг онцгой байдал батарей
хэр их байгаагаас шалтгаалж өөрчлөгддөгт
оршино. Үнэгүй хувилбар болон мөн
үнэтэй (0.99$) хувилбартай юм байна.
Circuitry
Circuitry
нь таны дэлгэцийг цахилгаан хэлхээ болгох
юм. Шинээр эхлэх бүртээ үргэлж өөр өөр
төрлөөр үүсэх юм. Харамсалтай нь үнэгүй
хувилбар байхгүй бөгөөд та 1.49$-оор авах
хэрэгтэй юм. Харин авсан тохиолдолд
бусдын адил өнгө, арийн зураг гэх мэт
олон зүйлсийг өөрийн хүссэнээр өөрчлөх
боломжтой юм.
3D
Parallax Background
Та
iOS7-гийн арын зураг хэрхэн харагддагийг
мэдэх байх. Харин 3D Parallax Background ийм төрлийн
мэдрэмжийг мөн нэмэлт хэд хэдэн
боломжуудтай хүргэх юм. Та хүссэн зургаа
сонгоод энэхүү 3D хэлбэрт оруулах
боломжтой юм.
Space
Colony
Энэ
бол хамгийн сайн хийгдсэн live wallpaper-уудын
нэг юм. Таны тохиргоо хийх боломж өргөн
бөгөөд та утсан дээрээ ирээдүйн соёл
иргэншлийг харах боломжтой юм. Үнэгүй
хувилбар байхгүй ч гэсэн зохиогчдын
цахим хуудсаас өөр өөр live wallpaper-ыг
(maxelus.net) сонирхоод үзээрэй.
Custom
Beam LWP
Сүүлийнх
нь бол Custom Beam LWP. Энэ live wallpaper-ын үнэгүй
хувилбарт хангалт их тохиргоо хийх
боломжтой бөгөөд дундаж хэрэглэгчийн
хувьд хангалттай юм.
Мэдээж
Android үйлдлийн систем маш олон төрлийн
live wallpaper байдаг. Харин та ямар live wallpaper
ашигладаг уу? Тийм бол та дуртай wallpaper-ээ мөн бусадтайгаа хуваалцаарай?
Эх
сурвалж: cnet.com
0 comments:
Post a Comment