"Boeing Black" Өөрөө Устдаг Утас

3/12/2014

Нисэх онгоцны аварга "Boeing" нууцлал өндөртэй, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан шаардлагатай үед өөрөө устах гар утас дээр ажиллаж байна. "Boeing Black" гэж нэрлэгдэж байгаа энэ утасны хамгийн гол зорилго бол мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай хангахад орших бөгөөд хэрвээ хэрэглэгчээс өөр бусад хүн хадгалсан мэдээллийг авахыг оролдвол утас нь өөр дээрх бүх мэдээллийг устгах юм.

"Boeing Black" бол мэдээллийн аюулгүй байдлыг хангасан утас бөгөөд "Boeing"-ын гар утасны зах зээлд орж ирэх анхны оролдлого нь юм.

"Boeing Black" нь 13 см буюу 5.2 инч өндөр бөгөөд энэ нь iPhone 5-аас бага зэрэг том харин жингийн хувьд хоёр дахин хүнд юм. Утас дээр шинэчлэж өөрчилсөн "Android" үйлдлийн систем ажиллах бөгөөд утсыг АНУ-д үйлдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн байна.

Албан ёсны цахим хуудас дээр нь утасны хэрэглээг тайлбарлахдаа "Boeing Black бол олон төрлийн даалгаварт нэг л утас ашиглах боломжийг олгох утас" хэмээн бичсэн байна.

Мөн энэхүү утас нь маш олон аюулгүй байдлын боломж бололцоотой бөгөөд мөн хурууны хээ таних сканнер мөн хиймэл дагуулын хүлээн авагч болон дамжуулагчтай. Хоёр сим ордог учраас олон сүлжээнд нэгэн зэрэг ашиглах боломжтой юм.

Тиймээс ч энэхүү утсыг АНУ-ын аюулгүй байдлын албаныхан хэрэглэх юм.

"Boeing" энэхүү шинэ утас нь хэзээ гарах талаар мэдээлэл өгөөгүй хэдий ч тэдний хэлж байгаагаар тэд ирээдүйн үйлчлүүлэгчдээ олсон гэжээ.



Нийтийн тээврийн болон цэргийн зориулалт бүхий онгоц үйлдвэрлэгч "Boeing" ийнхүү мэдээллийн аюулгүй байдлыг хангасан ухаалаг утасны зах зээлд орохоор шийджээ.

Эх сурвалж: livescience.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer