"iOS" Дээрх Сонирхолтой Тоглоомууд

3/11/2014
iOS үйлдлийн систем дээр шинэ тоглоомууд үргэлж нэмэгдэж байдаг билээ. Одоо ингээд эдгээрийн заримыг нь сонирхож үзье.

"Frontline Commando 2"




"Shooter" тоглоомын энэхүү тоглоом дээр та өөрийн багийн хамт дайснуудтайгаа тулалдах болно. Шинэ зэвсэглэл авч, авсан зэвсгээ сайжруулж мөн багийнханаа дасгалжуулж сайжруулах боломжтой. Энэхүү тоглоом нь үнэгүй тоглоом юм.

"Smash Hit"




Төмөр шарик шидэж замдаа тааралдах саадуудыг устгаж аль болох хол явах зорилготой энэхүү тоглоомын үнэгүй хувилбарт харамсалтай нь "checkpoint" ажилладаггүй. Энэ боломж нь зөвхөн бүрэн хувилбарт нь л байдаг юм. Гэхдээ тоглоод үзэх шинэлэг санаатай сонирхолтой тоглоом юм.

"Modern Command"



Өөрийн баазыг дайснуудаас олон төрлийн зэвсэглэлийн тусламжтайгаар хамгаалах энэхүү тоглоом дээр та зэвсгээ өөрөө удирддаг юм. Мөн л энэхүү тоглоом нь үнэгүй.

"Vector"




Нэгэн хэвийн бүх зүйл нь програмчлагдсан ертөнцөөс залхсан залууг цагдаагаас зугтаахад нь туслаарай. Энэхүү тоглоом нь үнэтэй хэдий ч мөн үнэгүй хувилбар нь хангалттай их газартай юм.

"300 Rise of an Empire"



"300 Rise of an Empire" тоглоом дээр та шинээр гарсан киноны гол дүрийн баатрын дүрээр явж дайснуудтайгаа тулалдах болно. Энэ нь гэхдээ зөвхөн 4-хөн үетэй киногоо сурталчлах зориулалттай богино тоглоом юм.

Зургийг: itunes.apple.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer