“South Park Stick of Truth” Видео Тоглоом

3/12/2014

Телевизийн шоу эсвэл кино нь дээр суурилсан тоглоомууд тийм ч сайн байж чадахгүй тал маш олонтой тохиолддог. Заримдаа тоглоом нь эсвэл өгүүлэх түүх хүссэн хэмжээнд хүрч чаддаггүй билээ. Харин “South Park Stick of Truth” тоглоом нь эдгээрээс ялгарч чадах маш сайн хийгдсэн тоглоом юм.



Энэхүү тоглоом нь “South Park”-д дуртай мөн “Turn-based RPG” тоглоомын төрөлд дуртай хүмүүст яг тохирох болно. “South Park”-ыг зохион бүтээгч “Trey Parker” болон “Matt Stone” нар тоглоомын ярианы хэсэг дээр ажилласан бөгөөд тоглоомын явцад маш инээдтэй үйл явдлууд тохиолдолдох болно.



“Stick of Truth”-ын харагдах байдал нь яг “South Park”-ын нэгэн ангийг HD-гээр үзэж байгаатай адилхан юм. Энэхүү тоглоомыг “Obsidian Entertainment” зохион бүтээсэн бөгөөд тэд “South Park”-ын харагдах байдалтай яг адилхан хийж чаджээ. Энэхүү тоглоом нь энэ сарын 4-ны өдөр худалдаанд гарчээ.

Тоглоомд та шинээр “South Park”-д ирсэн хүүхдийн дүрээр явах бөгөөд олон хөгжилтэй адал явдал таныг хүлээж байна.


Эх сурвалж: cnet.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer