22 Шилдэг Мобайл Мессэжний Программууд

3/25/2014
Гар утсан дээрх энгийн мессэжний үйлчилгээний хэрэглэгээ цаг ирэх тусам улам багассаар байна. 

Учир нь олон төрлийн функцтэй мөн интернэт л байхад үнэгүй ашиглаж болох олон мессэжний программуудыг хүмүүс илүүд үзэх болжээ. Ийм төрлийн программуудын дундаас олонд хамгийн танигдсануудыг нь одоо сонирхоё.

WhatsApp

Хэрэглэхэд амархан, мөн маш олон хүмүүс хэрэглэдэг тул найзуудаа олох магадлал өндөр. Хямдхан ч гэсэн үнэтэй нь сул тал нь юм. Мөн зарим жижиг нарийн функцууд байхгүй.

GroupMe

Нэрнээс нь сонсоод л групп дээр суурилсан мессэжний программ гэдгийг нь ойлгож болно. Ашиглахад энгийн мөн олон үйлдлийн систем дээр ажиллах боломжтой. Сул тал нь гэвэл дуудлага болон контент дээр суурилсан функцуудгүй.

Line

Энэхүү программ дээр бараг бүх л төрлийн үйлчилгээ байдаг бөгөөд дуудлага хийх, мессэж бичих, видео дуудлага хийх, зураг хуваалцах зэрэг бүгд багтсан.

WeChat

Хятадын энэхүү программ нь "line"-ны адил маш олон функцуудтай ч үүнийг ихэнхдээ хятадад ашигладаг байна.

Kakao Talk

Харин энэ бол солонгосын мессэжний программ юм. Илүү мультимедиа тал дээр анхаарлаа хандуулсан үйлчилгээнүүдтэй. Дуудлага болон мессэжний функцууд болон тоглоомны олон сонголттой юм. Ихэнх хэрэглэгчид нь солонгосчууд юм байна.

MessageMe

Бусадтай харьцуулахад саяхан гарч ирсэн энэхүү программ нь энгийн хэрэглээний функцуудтай бөгөөд цэвэрхэн загвартай юм. Гэвч видео дуудлага болон энгийн дуудлага хийх боломжгүй нь үүний хамгийн том сул тал нь юм.

Kik

"Kik" бол утасны дугаар шаарддаггүй цөөн хэдэн мессэжний программуудын нэг юм. Утасны дугаарын оронд и-майл хаяг болон хэрэглэгчийн нэрээ л сонгоод ашиглах боломжтой. Мөн сул тал нь видео дуудлага болон энгийн дуудлага хийх боломжгүйд оршино.

Tango

"Tango" олон үйлдлийн систем хооронд хийх видео дуудлага чанараараа бусдаас онцгойрох юм.

Cubie

"Cubie" бол Тайваны программ бөгөөд энэ илүү зураг дээр суурилсан үйлчилгээ юм. Зураг дээр хэрэглэгч үг бичин явуулж хоорондоо харилцдаг байна. Гэхдээ ихэнхдээ азийн хэрэглэгчтэй юм.

Facebook Messenger

"Facebook"-ын талаар хүмүүст тайлбарлаад хэрэггүй байх. "Facebook Messenger" нь мессэжний үйлчилгээний программ нь бөгөөд мессэжний өргөн хэрэглээний функцуудтай юм.

Hike

Энэ нь текст мессэж болон богино хэмжээний дуут мессэжний программ бөгөөд групп дундаа чатлах боломжийг олгодог. Мөн "SMS out" үйлчилгээтэй юм. Энэ нь "Hike" хэрэглэдэггүй хэрэглэгчдэд мессэж явуулах үйлчилгээ юм. Гэвч энэ үйлчилгээ нь одоогийн байдлаар зөвхөн энэтхэгт л ашиглагдаж байгаа.

Google Hangouts

"Google Hangouts"-ын илүү тал нь гэвэл олон хэрэглэгчийн дундах видео дуудлага нь үнэгүй бөгөөд мөн олон үйлдлийн системүүд дээр ажиллах боломжтойд оршино.

Maaii

"Skype"-ын хуучин ажилчдын бүтээл. "Maaii" хэрэглэгчдэд энгийн утасруу дуудлага хийх болон бусад "Maaii"-ын хэрэглэгчдийн дунд үнэгүй дуудлага хийх боломжийг олгоно.

iMessage-FaceTime

"Apple"-ын энэ хоёр программ нь ашиглахад амархан мөн интернэтээр дамжуулж үнэгүй мессэж болон видео дуудлага хийх боломжийг олгоно. Гэвч зөвхөн "iOS" болон "Mac"-ын хэрэглэгчид ашиглах боломжтой.

BBM

"BlackBerry"-гийн мессэжний энэхүү программ нь бусад үйлдлийн систем дээр саяхан гарсан. "BlackBerry" утас дээрх программ нь аюулгүй байдлыг өндөр хангасан.

Rounds

"Rounds" бол видео дуудлага дээр илүү суурилсан программ юм. Мөн илүү тал нь видео дуудлага дээр суурилсан олон боломжуудтай юм. Дуут мессэж байхгүй нь харин олон хүмүүст таалагддаггүй.

Snapchat

Зургаа бусадтайгаа хуваалцах энэхүү программыг америкийн залуучууд илүү ашигладаг. Гэвч зургийн хугацаа дуусах явдал нь хүн бүрт таалагддаггүй.

Skype

"Skype" бол эхэндээ десктоп компьютер дээр суурилсан программ байсан ба мобайл төхөөрөмжүүд дээрх хувилбар нь компьютер дээрх программтайгаа синк хийхгүй байх асуудал үүсгэдэг. Харин видео дуудлагын чанар өндөртэй.

Viber

"Viber" бол харин "Skype"-ын яг эсрэг нь бөгөөд эхнээсээ мобайл төхөөрөмжүүд дээр ажиллахаар зориулагдаж гарсан. Видео болон энгийн дуудлага хийх, мессэж бичих боломжуудтай. (Сонирхуулахад манай блогын хамгийн анхны нийтлэл viber-ийн десктоп хувилбарыг танилцуулж байлаа. Түүнээс хойш 7 сар өнгөрч 400 гаруй пост оруулсан байна)

Nimbuzz

Энэтхэгийн энэхүү программ нь ашиглахад энгийн мөн олон үйлдлийн систем дээр ашиглах боломжтой. Мөн бусад программууд дээр байх ихэнх боломж бололцоотой.

ChatON

"Samsung"-ын бүтээсэн энэ программ нь зөвхөн "Samsung"-ын төхөөрөмжүүдээр хязгаарлагдахгүй мөн орчуулгын боломж олгодог нь бусдаасаа ялгаатай юм.

Voxer

Богино холбооны маягийн дуут мессэжууд илгээх энэ программд мөн энгийн мессэж бичих боломжтой. Үнэгүй хувилбарын боломж бололцоо нь бага бөгөөд видео дуудлага хийх боломжгүй зэрэг сул талтай.

Эдгээрийн программуудыг нэгэн хүснэгтээр харьцуулж үзвэл.


Эх сурвалж: thenextweb.com

1 comments:

 
Toggle Footer