Каула Лумпураас Бежингийн чиглэлд хөөрсөн МН370 нисэх
онгоц алга болоод 10 гаруй хонолоо. Эрлийн
багийнхан онгоцыг хайн хэдэн мянган км
далайн усыг саналлаа. Онгоцонд байсан
зорчигч, нисэх багийн гишүүд нийлсэн
239 хүний амь нас хэрхсэн нь тодорхойгүй
хэвээр.
Технологийн
хөгжлийн өндөр эрэмбэ хүрсэн энэ үед
ийм зүйл тохиолдож буй нь байж болохгүй
мэт санагдана. Тэгвэл бид энд байж болох
хэдэн хувилбарыг дэвшүүлж байна.
Утасны
дохио ажиллаж байсан уу?
Дэлхийн
нийт хүн амийн тавны нэг нь ухаалаг утас
хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Үүгээр
бол онгоцонд дор хаяж 50 хүн орчин үеийн
ухаалаг утастай байж таарах нь. Онгоцонд
хүмүүсийн ихэнх нь бизнес эрхлэгчид,
инженер, аялагчид байсан гэж үзвэл
ухаалаг утасны тоо улам ихэснэ.
Аюулгүйн
үүднээс нисэх онгоц хөөрөх болон буух
үед утас болон аливаа электрон төхөөрөмжийг
унтраахыг зорчигддоос шаарддаг. Гэвч
Электрон төхөөрөмж Хэрэглэгчдийн
Холбооноос гаргасан нэгэн судалгаанаас
үзвэл онгоцонд зорчигчдын 30% нь утасаа
унтраахаа мартдаг ажээ. Тэгэхээр
нислэгийн үед МН370-ийн зорчигдоос цөөхөн
ч гэсэн утасаа асаалттай орхисон байх
магадлалтай. Түүнчлэн онгоц хөөрсний
дараа ч утасаа асаасан хүмүүс байхыг
үгүйсгэхгүй.
Тэгэхээр
энэ тохиолдолд МН370 онгоцны зорчигчдын
утас ойролцоох антены цамхаг уруу дохио
илгээх ёстой (үүнийг бид “сүлжээ хайх”
гэж ярьдаг).
Антены
цамхагын хязгаар
Агаарт
нисэх онгоцонд буй утас газарт байгаа
антентай холбогдох боломжтой юу гэвэл
боломжтой. Энэ нь мэдээж тухай телефон
системийн технологоос хамаарч хамрах
хүрээ нь өөр өөр. GSM сүлжээний нэг антен
ойролцоогоор 33км хүртэл хамардаг. Гэхдээ
энэ зөвхөн нэг антены хамрах хүрээ шүү.
Мэдээж
энэ нь харьцангуй бага өндөрт, хүн ам
их суурьшан хотын дээгүүр өнгөрч явахад
ихээхэн тохиолддог зүйл. Учир нь олон
цамхагтай учир холбогдох боломж ч их
байдаг.
Харин
МН370 алга болох үедээ 10,000м өндөрт явж
байж. Энэ бол цамхагын хамрах хүрээнээс
хоёр дахин хол гэсэн үг.
Тэгвэл
сүүлд ирж буй мэдээллээс харвал онгоц
1500м өндөрт радарт өртсөн аж. Энэ тохиолдолд
бол утас сүлжээнд холбогдох бүрэн
бололцоотой.
Онгоцны
ниссэн замын чиглэлийг харвал хүн ам
шигүү суурьшсан хотуудын ойролцоо бага
өндөрт нисэж байсан гэдгийг анзаарах
болно. Үүний ойролцоо Чайна Мобайл,
Селком зэрэг том операторууд үйлчилгээ
үзүүлдэг ба хамрах хүрээн ч асар том.
Гэхдээ
МН370 ихэнх нислэг далай дээгүүр байсан
гэдгийг бас санах хэрэгтэй. Харамсалтай
нь өнөөг хүртэл нэг ч үүрэн холбооны
компани усан дээр цамхаг бариагүй
байгаа.
Тэгэхээр
онгоцонд байсан ухаалаг утаснууд
холбооны цамхагтай холбогдох боломжтой
байсан уу гэвэл, тийм. Гэхдээ одоогоор
онгоц алга болсноос хойш түүний нислэгийн
чиглэл, өндрийг тодорхойлж чадаагүй
учраас энэхүү таамаглал нь мухардаж
байна.
9
сарын 11-нд юу болсон бэ?
9
сарын 11-нд болсон аймшигт халдлагын
үеэр барьцаалагдсан онгоцны зорчигчид
хэд хэдэн удаа утасны дуудлага хийж
байж. Тэдгээр дуудлагуудын зарим нэг
нь техникийн хувьд бараг боломжгүй
өндрөөс хийдсэн гэдгийг бүртгэж авчээ.
Тэгвэл
9/11 ойролцоогоор 10,000м өндөрт байх үед
хийгдэж байсан дуудлага хийсэн гэвэл
МН370-ийн хувьд ч зорчигчид холбоо барьх
бүрэн бололцоотой байсан мэт бодогдоно.
Учир нь 9/11 бол аль 13 жилийн өмнөх үйл
явдал шүү дээ. Тэр үеийн технологийг
өнөөдрийнхтэй харьцуулах ч хэрэггүй.
Гэвч
харамсалтай нь МН370-аас нэг ч дуудлага
ирээгүй.
Бусад
боломжит холбоо
Зорчигчдын
утас сүлжээнд холбогдох боломжгүй
байлаа, тэгвэл ГБС (GPS буюу Газарзүйн
Байрлалын Систем) яах бол? Харамсалтай
нь ГБС бол хоёр талт холбооны систем
биш. ГБС -ийн чип нь хиймэл дагуулаас
уртраг өргөргийн мэдээлэл хүлээн аваад
үүнийг утасанд дамжуулдаг. Харин хиймэл
дагуул тухайн ГБС-ээс ямар ч мэдээлэл
авахгүй учраас байрлалын талаар юу ч
мэдэх боломжгүй.
Холбооны
цамхагууд нь өөртөө ГБС-тэй бөгөөд
тухайн цамхагт холбогдсон утасны
байрлалыг тодорхойлох боломжтой (кинон
дээр их гардаг даа) байдаг ч нисэх онгоцны
хурднаас энэ нь хамаарна. Түүнчлэн
тухайн цамхагт холбогдохын тулд хамгийн
багадаа 1 миллсекунд хугацаанд тухайн
утас тогтвортой байх ёстой.
Онгоцон
дотор
За
яахав, нэг ч зорчигчийн утас асаалтгүй
байлаа эсвэл сүлжээгүй байлаа гэж үзсэн
ч онгоцны нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид
“агаараас газарт” гэсэн анхан шатны
холбооны системээр тоноглогдсон
суудалтай байдаг. Малайз Эйрфлайнкомпанийн Бизнес Классийн хуудаснаас
харвал суудлууд нь “нислэгийн үед”
агаараас газарт мессеж, и-шуудан
илгээх, хүлээн авах бололцоотой утасаар
тоноглогдсон байдаг аж. Гэхдээ энэ
талаар албаны хүмүүс мэдээлэл өгөөгүй,
түүнчлэн одоог хүртэл нэг ч мессеж
хүлээн аваагүй байгаа учраас тухайн
онгоцонд Бизнесс Класс системээр
тоноглогдоогүй байсан бололтой.
Зорчигчид болон нийгмийн сүлжээ
Хүмүүс
нийгмийн сүлжээг их ашиглах болсон тул
зорчигчдын талаарх мэдээллийг тэдний
цахим хуудаснаас цуглуулж болох юм.
Гэхдээ зорчигчдын ихэнх нь хятад хүмүүс
байсан тул хятадаас өөр газарт тархаагүй
Вейбо зэрэг нийгмийн сүлжээ ашиглаж
байж.
Мэдээллийн
хэрэгслүүдээс харвал нислэг эхлэхээс
өмнө л хэд хэдэн хүн цахим хуудсандаа
юм үлдээсэн байна. Тэдний нэг нь 31 настай
Занг Жианву твитертэй төстэй хуудсандаа
“Хэн бэ, таагаарай” гэж бичсэн байж.
26 настай Юуэ Вэн найз охиныхоо зургийг
оруулаад дээр нь “Бенжинд уулзъя” гэж
бичиж.
Зорчигч,
хөлгийн гишүүд нийлсэн 239 хүний нэг ч
нь холбоо барих гэж оролдоогүй, ядаж
мессеж бичээгүй гэхэд итгэхэд бэрх.
Өнөө цагт интернет холболтгүй байна
гэдэг төсөөлөхөд бэрх боловч хамгийн
холболтгүй газар нь олон улсын нислэг
аж. РүүтХаппигаас гарсан судалгаанаас
үзвэл олон улсын нислэгийн дөнгөж 6.5%
нь л Wi-Fi суурьлуулсан байдаг байна. Харин
Америкийн дотоод нислэгийн 38% нь
интернетэд холбогдсон байгаа аж.
“2014
онд бид үргэлж интернетэд холбоотой
байх болно гэж бодож байгаа байх гэхдээ
хэрэв та онгоцоор нисэж байгаа бол
холболтоос тасрах болно гэдгийг санах
хэрэгтэй” Каган.
эх сурвэлж: mashable
Энэ асуудал бас л зэвсгийн нууц наймаа Монгол хохирогчтой "хэрэг"тэй тодорхойгүй асуудлаар холбоотой гэж бодож байгаа. Ерөнхий сайд нь хэн билээ. Нисгэгч нь гэр бүлээ яагаад өөр газар луу шилжүүлэв. ЗГ нь яагаад мэдээллийг өөр өөрөөр тараав гээд л.
ReplyDelete