"iPad"-д Зориулсан Тооны Машины Программ

3/17/2014
"Calculator Pro For iPad - Standard and Scientific" нь "iPad"-д зориулсан тооны машины ашиглахад амархан мөн энгийн цэвэрхэн загвартай программ юм. Мөн дотроо энгийн болон нэмэлт функцны боломжтой юм. 

Хэрэглэгч "iPad"-аа босоо байрлалд барихад энгийн тооны машины харин хэвтээ байрлалд барихад нэмэлт функцтэй горимд шилжинэ.

Өмнө бодож байсан тооцооллуудаа давхар ашиглах боломжтой учраас илүү нарийн тооцоо хийх боломжийг олгодог. 



Мөн тооны машиныхаа харагдах байдлыг өөрчлөх боломжтой.

Тооцоо их хийдэг бол энэхүү программыг үнэгүй байгаа дээр нь татаад аваарай.

Эх сурвалж: appshopper.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer