Газар Хөдлөлтийн Үед Интернетийг Таслахгүй Байх Аргыг Математикийн Аргаар Олов

3/14/2014
Төвлөрөлгүй сүлжээ нь ямар нэгэн халдлагад өртөхдөө бага байдаг. Тэгвэл нэгэн математикч нөхөр дээд геометрийг ашиглан илүү найдвартай сүлжээ байгуулах боломжтойг харуулав.

Хүйтэн дайны үед цөмийн халдлагаас хамгаалахын тулд интернетийг бүтээсэн гэх яриа их байдаг. Интернетийг бүтээсэн гол зорилго энэ биш гэж интернетийн түүхчид хэлдэг ч төвлөрсөн сүлжээнээс төвлөрөлгүй сүлжээ нь илүү найдвартай гэдэгтээ тэд санал нийлдэг.

Гэсэн ч интернет хэврэг хэвээрээ л байна. Жишээ нь 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японд болсон 9 баллын газар хөдлөлт, цунами нь Японы харилцаа холбооны дэд бүтэцэд ноцтой хохирол учруулсан.

Японы НТТ(NTT) холбооны компани л гэхэд 18 төв станцын байр, 65,000 антен, 1.5 сая суурин утасны сүлжээ, 6300 км кабел тасарсан гэсэн тооцоо хийсэн байдаг.

Тэгэхээр энэ явдлаас нэг асуулт урган гарч байна: Ийм хэмжээний сүйрэлд тэсвэртэй интернетийн загвар гэж бий юу?

Тэгвэл уг асуултын хариуг бараг олчихоод буй Токиод байрлах НТТ-ийн Сүлжээний Технологийн Лабораторийн ажилтан Нироши Сайтод талархал илэрхийлье. Сайтогын үзэж байгаагаар бол гамшиг сүйрлийн үед сүлжээ нь хэр тэсвэртэй байх эсэх нь геометрийн бүтцээс ихээхэн хамааралтай аж. Өөрөөр хэлбэл тухайн сүлжээний хэлбэрээс тэсвэр нь шалтгаалах байна.

Сайто эхлээд газар хөдлөлтийн туршилтийг бага хэмжээтэй сүлжээтэй газарт туршилт хийж үзжээ. Туршилтаар уг газарт байрлах сүлжээний зарим зангилаа нь эвдэрэв. Тэгэхээр сүлжээний зангилааны тоог багасгах нь учирч болох гамшгийн үед сүйрлийг багасгах нэг арга зам болохыг эндээс олж харж болно.

Сайто интеграл геометрийн арга ашиглан өөрийн баталгааг гаргасан юм. Сүлжээний эрдэмтэд түүний энэ аргыг ашиглах боломжтой. “Газар хөдлөлтийн үед тэсвэртэй физик сүлжээг байгуулах бүрэн боломжтойг энэхүү арга онолын хувьд баталсан” хэмээн тэрээр хэлж байна.

Жишээ нь интернетийн урсгал зангилаанаасаа хамаараад зайлшгүй зигзаг хэлбэрийн зам туулдаг. Тэгэхээр цөөхөн зигзаг дайрах тусам гамшигт өртсөн газраар дайрч өнгөрөх магадлал багасна гэсэн үг. Өөр нэг бүтэц болох цагираг хэлбэрийн сүлжээний бүтэц нь

Тэрээр Японы түүхэнд болж байсан таваас дээш баллын газар хөдлөлтүүдийн мэдээллийг цуглуулж өөрийг боловсруулсан аргачлалдаа ашиглан туршилт хийсэн байна. 1995 онд болсон Японы түүхэн учруулсан гамшиг хохирлоороо хоёрт орох том газар хөдлөлт Кобегын мэдээллийг ашигласан байна.

(Харин 2011 оны газар хөдлөлт нь далайн гүнд болсон учир мэдээлэллүүд нь бүрэн бус юм. Энэхүү газар хөдлөлт нь түүний аргачлалтай зөрчилдөг байгаа учраас оруулаагүй байна.)

Тэрээр сүлжээний загварыг газар хөдлөлтийн өгөгдлүүдтэй давхцуулан тавьж туршилт хийв. Үр дүн нь түүний дэвшүүлсэн онолын санаа болох 'хурууны дүрэм'-ийн нэгэн адил тун эерэг гарчээ. “Газар хөдлөлтийн өгөгдөл ашигласан нь судалгааны үр дүнгээр бүрэн батлагдлаа” хэмээн тэр бахархан ярьж байна.

Энэ бол сүлжээний найдвартай байдлын талаарх цоо шинэ ухагдахуун юм. Өнөөдөр инженерүүд уг загварын дагуу гамшгаас хамгаалсан сүлжээг байгуулж байгаа бол үүний дараа тэд гамшигт өртсөн сүлжээг хэрхэн хялбар сэргээх аргыг хайж байна.

Гэвч Сайтогын хүсэл үүгээр хязгаарлагдахгүй: “Энэхүү загвар бол гамшгаас хамгаалах арга техникийн зөвхөн эхлэл төдий зүйл.” Өөрөөр хэлбэл, гамшигт өртөхгүй байх гэсэн санаа олох явдал юм.

Сонирхолтой нь газар хөдлөлт нь холбооны сүлжээнд шинэ нээлт хийхэд ихээхэн түлхэц өгч байсан байх юм. Жишээ нь 1968 онд болсон үлэмж хэмжээний газар хөдлөлтийн дараа япончууд бичил долгионы холбоог ихээр хөгжүүлсэн бол 1993 оноос хиймэл дагуултай холбогдох үүрэн сүлжээний станцуудыг ашиглаж эхэлсэн байдаг. Тэгвэл Сайтогын санаа дараагийн нээлт биш биз?

эх сурвалж: technologyreview

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer