Flappy Bird Болон 2048 Тоглоомын Нэгдэл

Flappy bird болон 2048 бол маргаангүй биднийг хамгийн их донтуулж чадсан тоглоом билээ. Гэтэл хэн нэг солиотой нөхөр энэ хоёр тоглоомыг нэгтгэн “Logarithmic Flappy 2048” гэх тоглоомыг гаргажээ. Flappy 2048 нь тоглоомын талбарын хувьд 2048-н талбарыг авсан бөгөөд тоглолтын хувьд Flappy bird-тай илүү төстэй болсон байна. Та өөрийн тоо бүхий дөрвөлжинг Flappy bird-тай адил босоо багануудын голоор гаргах бөгөөд баганыг өнгөрөх тусам таны дөрвөлжингийн тоо 2048-тай адил хоёр дахин өсөх болно. Хэрэв баганыг мөргөвөл мэдээж тоглоом дуусна. Энэ тоглоомын гол зорилго нь хамгийн өндөр оноог авахад орших юм. Хэрэв та Flappy Bird сайн тоглодог бол энэ тоглоом танд хэтэрхий хялбар санагдаж магадгүй. Учир нь Logarithmic Flappy 2048 маань жинхэнэ тоглоомнуудаасаа дэндүү амархан бас нуршуу болсон юм шиг санагдлаа. 

Та энэхүү тоглоомыг энд дарж тоглож үзэж болно шүү.

Харин 2048-г энд дарж тоглоорой.



Эх сурвалж: Yahoo.com/tech/

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer