Та "Дайн ба Энх"-ыг нэг өдрийн дотор уншиж чадах уу? "Spritz" нэртэй шинэ программ уншигчдын унших хурдыг минутанд 1000 үг хүртэл өсгөнө хэмээж байна. Энэ нь уншлагат хувьсгал гаргаж чадах болов уу?
1000 үг гэдэг бол дундаж уншлагын хурдаас хэд дахин хурдтай гэсэн үг юм. Программын ажиллах зарчим нь дэлгэц дээр үг бүр нэг нэгээр гарах бөгөөд үг бүрийн нэг үсэг нь улаанаар гарах юм байна.
Тухайн улаанаар тэмдэглэсэн үсэг тухайн үгийг хурдан ойлгох нүдний байрлалыг тодорхойлж өгөх бөгөөд үүний тусламжтайгаар уншигчийн хурд нь өсөх юм.
Албан ёсны цахим хуудас дээр туршилтын зориулалтаар минутанд 250-аас 600 үг хүртэлх хурдны тохиоргоо бүхий текстүүдийг уншиж туршиж үзэх боломжтой юм. Мөн Франц, Герман, Орос, Испани хэлний сонголттой юм.
"Spritz"-ын хэлж байгаагаар уншлага хийж байх үед 20%-даа л уншиж байгаа зүйлээ ойлгоход үрдэг бол үлдсэн 80%-д нүдээ хөдөлгөхөд үрдэг гэжээ.
Энэхүү программ нь ялангуяа их уншлага хийдэг хүмүүст хэрэгтэй бөгөөд тэдний и-майл болон ажлын холбогдолтой баримтуудыг уншихад нь ч туслах юм байна. "iOS" болон "Android" үйлдлийн системүүд дээр хэзээ гаргах нь одоохондоо тодорхойгүй байгаа юм.
Гэхдээ зарим хурдан уншлагын туршлагатнууд энэ программ нь зөвхөн богино зүйл уншихад л тохиромжтой харин урт роман зохиол уншихад зохимжгүй гэж үзэж байгаа ажээ. Ингэж уншихад тэмдэглэл хөтлөх эсвэл ерөнхийд нь ч харах боломжийг олгохгүй бөгөөд мөн дэлгэцээ үргэлж ширтэж байх хэрэгтэй болно гэжээ.
Доорх линк дээр дарж "Spritz"-ын цахим хуудасруу ороорой.
Эх сурвалж: telegraph.co.uk
0 comments:
Post a Comment