Зурагчдад Байх Хэрэгтэй "iPhone"-ны Программууд

3/18/2014


"iPhone"-ны камера маш сайн хэдий ч хэд хэдэн программуудын тусламжтайгаар авсан зургаа улам сайхан болгох боломжтой байдаг. Одоо зурагчин хүний "iPhone" дээр байхад зориулагдсан хэд хэдэн зургийн программуудыг сонирхоё.

Camera+


"Camera+" бол iphone дээрх хамгийн шилдэг камераны программнуудын нэг юм. Учир нь дотроо олон функцтэй, хурдан мөн үргэлж "update" гарч байдаг. Харин нэгэн зүйл нь маш гайхалтай энэ нь юу вэ гэхээр "focus" болон "exposure"-ын тохиргоог тусд нь хийх боломжтой байдаг. Мөн зураг авах олон горимтой байдгаас гадна авсан зурагтаа өөрчлөлт оруулах ч боломжууд байдаг.

VSCO Cam


"VSCO Cam" бол "Camera+" болон "Instagram" хоёрын дунд орших программ гэж хэлэхэд болно. Зурагны олон филтерүүдтэйгээс гадна ашиглахад мөн амархан. Мөн үнэгүй учраас таны утсан дээр байхад илүүдэхгүй юм.

Photo Editor by Aviary


Энэхүү программд зурагны засварын программд байх бүх л зүйл байдаг. "Camera+", "VSCO Cam" шиг нарын удирдаж чадахгүй ч хурдан хугацаанд авсан зурагтаа засвар хийхэд тохиромжтой.

Adobe Photoshop Touch


Ихэнх хүмүүс iPad-ны "Adobe Photoshop Touch" дээрх функцууд хэтэрхий их гэж бодох ч "Photoshop" программ дээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс бол хэсэг хугацаанд хэрэглээд л дасах болно.

Facetune


Хэрвээ таны утсан дээр олон хүний хөрөг зураг байдаг бол энэхүү программын тусламжтайгаар эдгээр зургууд дээр засвар хийх боломжтой. Хэсэгхэн хугацаанд л шүдийг илүү цагаан мөн жижиг үрчлээг зурагнаас арилгаж чадна.

deGeo


Хэрвээ та "Social Network" дээр олон зураг тавьж харин байрлалын мэдээллээ хуваалцах дургүй бол энэхүү программ нь танд яг тохирно. Энэ программ нь зураг тавигдахаас өмнө байрлалын мэдээллийг устгадаг юм.

If This Then That


Энэ бол зургийн программ биш ч зураг авах дуртай хүмүүст зургаа нөөцлөхөд туслах болно. 

Dropbox


Бас зургийн программ биш ч мөн л танд авсан зургаа нөөцөлж хадгалах боломжийг олгоно. Мөн үнэгүй нэр үүсгэн ашиглах боломжтой тул та хэрэглээд үзэхэд алдах зүйлгүй юм.

Маш олон зургийн болон камерагийн программууд байдаг тул бүгдийг нь дурдана гэдэг боломжгүй юм. Тиймээс доор мөн дахин сонирхоод үзэхэд илүүдэхгүй программуудын жагсаалтыг гаргалаа.

Бусад программууд: 
Over: Зураг дээрээ текст нэмэх хэрэгтэй бол
TiltShiftGen 2: Tilt-Shift photography: Хэрвээ том зүйлийг жижиг харагдуулмаар байвал
CameraNoir: Хар цагаан зурганд дуртай бол
PicFrame: Олон зураг нийлүүлэх бол
Instagram: Зургийн хамгийн том "Social Network"
Pixlr Express: Зургаа хурдан амархан янзлах хэрэгтэй бол
эдгээр программуудыг мөн ашиглаад үзээрэй.

Эх сурвалж: lifehacker.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer