Адмирал Кузнецов

3/31/2014

"Адмирал Кузнецов" бол ОХУ-ын хэрэглээнд байгаа энэ төрлийн цорын ганц онгоц тээвэрлэгч хөлөг юм. "Кузнецов" төрлийн онгоц тээвэрлэгч онгоцыг хоёрыг барьсан бөгөөд нөгөө дэхийг нь БНХАУ-д зарсан байна.

Барууны стандартаа бол онгоц тээвэрлэгч хөлөгт багтах хэдий ч АНУ-ын "Nimitz" төрлийн онгоц тээвэрлэгчээс өөр зориулалтаар бүтээгдсэн байна. Учир нь "Nimitz" нь зөвхөн ойрын зайны зэвсэглэлтэй байдаг бол "Кузнецов" нь онгоц тээвэрлэгч хүнд крейсер юм. Тиймээс ч зэвсэглэлийн хувьд илүү бөгөөд харин онгоц болон нисдэг тэргийн тээвэрлэх хэмжээ нь бага юм.


"Адмирал Кузнецов" онгоц тээвэрлэгч

Гол үүрэгт нь пуужин тээвэрлэгч шумбагч онгоц болон бусад төрлийн хөлөг онгоцуудад тусламж үзүүлэх зориулалттай юм. Гол зэвсэглэлд нь "Гранит" хөлөг онгоцны эсрэг пуужин, "Кинжал" газар-агаар төрлийн пуужин болон "Су-33" төрлийн сөнөөгч онгоцууд багтдаг байна. Хөлөг дээрх сөнөөгч онгоцууд агаарын давуу байдлыг хангаж харин нисдэг тэргүүд нь дайсны шумбагч онгоцуудыг олж устгах болон аврах ажиллагаанд ашигладаг байна.


"Киев" төрлийн онгоц тээвэрлэгч

Хөлөг онгоцны загвар нь өмнөх "Киев" төрлийн онгоц тээвэрлэгчээс гаралтай бөгөөд илүү том хэмжээтэй юм. Хөлөг онгоц дээрх талбай нь 14700 метр квадрат юм. Хамгийн урт хэсгээрээ 305 метр, хамгийн өргөн хэсэг нь 72 метр хэмжээтэй. 

Нисэх онгоцуудыг хөөргөхийн тулд шидэгч ашигладаггүй харин 12 градусаар өгссөн зам ашигладаг юм. Харин онгоц газардахад тусгай олс ашигладаг байна. Энэ нь бусад онгоц тээвэрлэгчтэй адил.  


Онгоц хөөрөх зам нь дээшээ өгссөн хэлбэртэй

Хөлөг онгоц дотор нийт 1960 хөлгийн багийнхан, 626 нисгэгчдийн багийнхан болон 55 удирдах офицерууд байрлаж ажил үүргээ гүйцэтгэдэг.

Анх төлөвлөснөөр бол Кузнецов" нь 33 онгоц болон 12 нисдэг тэрэг тээвэрлэх үзүүлэлттэй байжээ. Харин 2014 оны байдлаар хөлөг дээр 20 сөнөөгч онгоц мөн 17 нисдэг тэрэг тээвэрлэж байна. Эдгээр нь:

14 ширхэг "Су-33", 2 ширхэг "МиГ-29К", 2 ширхэг "МиГ-29КУБ", 2 ширхэг сургалтын "Су-25УТГ" байрлах бөгөөд эдгээр нь бүгд хөлөг онгоц дээрээс хөөрөх болон газардах зориулалттай загварууд нь юм.

"Су-33"

"МиГ-29К"
"Су-25УТГ"
Онгоцнуудаас гадна 15 ширхэг олон төрлийн үүрэг гүйцэтгэх "Ка-27/Ка-27ПС", радарын зориулалт бүхий 2 ширхэг "Ка-31" нисдэг тэргүүд хөлөг дээр байрладаг.

"Ка-31"


Харин хөлөг онгоц дээр суурилсан зэвсэглэл нь:


"AK-630"

12 ширхэг хөлөг онгоцны эсрэг "Гранит" пуужин.
Нийт 192 пуужинтай 24 ширхэг газар-агаар төрлийн "Кинжал" пуужин харвах систем.
Нийт 256 пуужин бүхий 8 ширхэг "Каштан" пуужин харвах систем.
60 ширхэг "Удав" гүний бөмбөг.
6 ширхэг "AK-630" агаарын хамгаалалтын буу.


"П-700 Гранит"


"Каштан"

"Адмирал  Кузнецов" нь нийт 53 км/ц хүртэл хурдлах чадвартай бөгөөд хамгийн хурднаараа нийт 6,196 км зам туулах боломжтой хэдий ч 33 км/ц хурдтай явж байх үедээ түлшээ хамгийн үр ашигтайгаар үрдэг бөгөөд энэ хурдаараа нийт 12,875 км туулах чадвартай юм.




Эх сурвалж: wikipedia.org

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer