LG G Watch Ухаалаг Цаг


Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд Google компанитай гурван ч төхөөрөмж (Nexus4,5 ухаалаг утас болон Google play edition таблет) дээр хамтран ажиллаж түүхийг бичилцсэн LG компани удахгүй 4дэх төхөөрөмж буюу ухаалаг цаган дээр хамтарч ажиллахаар болжээ. LG компаний Google-тэй хамтран ажиллаж байгаа ухаалаг цаг нь Android Wearable буюу Андроид зүүдэг төхөөрөмжүүд гэх төрөлд багтах юм. LG энэхүү ухаалаг цагны үзүүлэлт болон үнийн талаар нууцалж байгаа бөгөөд ямар ч андроид үйлдлийн систем бүхий ухаалаг утастай зохицож ажиллах юм байна. Мөн Moto X-тэй адил Ok Google хэмээн хэлснээр дуу хоолойгоор удирдах буюу комманд өгөх  функцтэй юм байна.

LG компани G Watch ухаалаг цагаа эхний ээлжинд хөгжүүлэгчидэд хямд үнээр гаргах гэнэ. Ингэснээр хөгжүүлэгчид энэхүү ухаалаг цагны талаарх мэдээлэл болон туршлагаа хэрэглэгчидтэй хуваалцах хялбар арга хэмээн үзэж байгаа бололтой. Мэдээж хөгжүүлэгчидэд гаргаж байгаа учир хэрэглэгчдийн гар дээр тун удахгүй гарна бизээ. Харин үнийн хувьд бусад ухаалаг цагтай өрсөлдөхүйц ойролцоо үнэтэй байх болов уу. "Google компаний G Watch дээр хамтран ажиллаж байгаа нь загвар технологийн хувьд зогсонги байдлаас гарах том боломж боллоо" хэмээн LG компаний Хөдөлгөөнт Холбооны салбарын захирал доктор Пак Жон Сеок хэлжээ. Мөн тэдний шинэлэг загвар бүхий ухаалаг цаг нь зүүдэг төхөөрөмжийн зах зээлд шуугиан тарьж чадна гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Мэдээж G Watch нь бусад зүүдэг төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын дунд том өрсөлдөөн үүсгэх нь тодорхой билээ. Өрсөлдөөн дундаас жинхэнэ загвар чанар л гарч ирнэ. Тэр л бидэнд хэрэгтэй зүйл шүү дээ.




Эх сурвалж: Engadget.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer