Агаараас
хамгаалах буюу агаарын хамгаалалт гэдгийг “NATO”-гоос тодорхойлохдоо “дайсны агаарын цохилтыг байхгүй болгох эсвэл
багасгахын тулд авч байгаа бүх үйл ажиллагаа” хэмээн тодорхойлсон байдаг.
|
"Patriot" агаарын хамгаалалтын пуужин |
|
"C-300" буудлага хийхэд бэлдэх явц |
|
"Бук" агаарын хамгаалалтын пуужингийн комплекс |
"C-300" цэргийн дасгал сургууль:
Гэвч агаарын орон зай тулааны
талбар болоод 100 гаруй л жил болж байгаа юм. Дэлхийн нэгдүгээр дайснаас өмнөх
бүх хүн төрөлхтний түүхэнд хүмүүс хоорондоо газар эсвэл усан дээр л тулалдаж
байсан бөгөөд энэ талаас авч үзвэл агаарын аюулгүй байдал гэдэг бол харьцангүй
шинэ зүйл юм.
“Air Defense” буюу
“Агаарын Хамгаалалт” гэсэн нэршил нь Их Британы нисэх
хүчнээс гаралтай бөгөөд мөн “Air Defense” гэдгээс гадна “Anti-Aircraft” гэсэн нэршилийг ашиглаж байжээ. Энэ үгнээс
“AA” гэсэн товчилсон нэр
үүсэлтэй юм. Мөн дэлхийн хоёрдугаар
дайны дараа энэ нэршил урдаа хүнд хөнгөн гэсэн үгнүүдийг авч “HAA” болон “LAA” болсон байна.
Харин англи биш
чухал нэрүүдэд германы “Flak” гэсэн товчлол байдаг. Энэ нь “Flugzeugabwehrkanone”
буюу шууд орчуулбал агаарын
хамгаалалтын их буу гэсэн үг юм. Бас нэгэн нэршил бол оросын “ПВО” буюу “Противовоздушная
Оборона” гэсэн үг юм. Энэ нь
мөн агаарын хамгаалалт гэсэн үг юм.
Орчин үеийн
агаарын хамгаалалтын систем маш нарийн дайснаа илрүүлэх радар болон зайнаас
шалтгаалж маш олон төрлийн буу зэвсэг пуужин зэрэг байдаг хэдий ч нисэх онгоцыг
анх цэргийн зориулалтаар ашиглаж эхэлсэн дэлхийн нэгдүгээр дайны үеээс эхлэлтэй
юм.
|
Дэлхийн нэгдүгээр дайны үеийн ачааны машин дээр суурилсан агаарын хамгаалалтын их буу |
Тиймээс шинээр үүссэн
агаарын аюултай тэмцэхийн тулд улсууд их буу болон пулемётуудыг дайсны нисэх
онгоцуудаас хамгаалахын тулд ашиглаж эхэлсэн байна. Пулемётыг ойрын зайнд харин
их бууг илүү өндөр нисч байгаа онгоцуудын эсрэг ашиглаж байжээ.
Дэлхийн хоёрдугаар
дайн дуусахад агаарын хамгаалалт нь дэлхийн нэгдүгээр дайны адил их буу болон
том калибрын автомат буунууд дээр суурилж байсан байна.
|
Их бууны сум |
Агаарын
хамгаалалтын цэргүүд дайсны нисэх онгоцыг устгахын тулд маш олон зүйлийг тооцож
үзэх ёстой байдаг байна. Жишээ нь энгийн артиллерийн их буунуудын сум нь газарт
эсвэл байндаа хүрэхэд тэсэрдэг бол агаарын хамгаалалтын их буунуудын сум нь
агаарт дэлбэрэх шаардлагатай байдаг. Тиймээс энэ төрлийн сумнууд нь цагийн
тохиргоотой байдаг бөгөөд буудсаны дараа сум тохируулсан хугацааны дараа
дэлбэрдэг байжээ. Энэхүү цагийн тохиргоог дайсны онгоц хэр хол нисэж байгаагаас
шалтгаалж тохируулдаг байна. Мөн агаарт дэлбэрсэн сум нь том хэмжээний хар утаа
гаргадаг нь буудаж байгаа талд мөн баримжаа олгох зориулалттай хийгдсэн байдаг
байна.
|
Бөмбөгдөгчрүү довтлох үе |
Дараагийн
тодорхойлох шаардлагатай зүйл бол дайсны онгоцны хурдыг тодорхойлох явдал юм.
Агаарын хамгаалалтын буунууд нь үргэлж урьдчилсан буудлага хийдэг бөгөөд ингэж
тааруулахгүй бол сум шаардлагатай өндөрт хүрэхэд онгоц аль хэзий нь өөр
байрлалд орсон байдагт оршино. Тиймээс ч онгоцны чиглэл болон хурдыг тодорхойлж
урьдчилсан буудлага хийснээр сум шаардлагатай өндөрт хүрэхэд дайсны онгоц мөн
тэр байрлалд нь хүрдэг байна.
1941 он гэхэд
Москва хот Германы бөмбөгдөгчдийн бай болсон бөгөөд Москвагийн агаарын
хамгаалалтыг маш сайн зохион байгуулалттайгаар хийсэн байна. Хол ойрын зайны
буунуудаас эхэлж дайсныг илрүүлэх систем, шөнийн довтолгооны үед ашиглах
гэрэлтүүлэгч прожекторууд, агаарын бөмбөлөг, бөмбөгдөлтийн үеийн нуувчууд зэрэг
бүх хэсгийг багтаасан агаарын хамгаалалтын маш том сүлжээ хотод бий болгосон
байна. Энэ нь ч нилээд амжилттай болжээ.
|
Ойрын зайн пулемёт |
|
Газар байрлах их буунууд |
|
Хотын агаарын хамгаалалт |
|
Ажиглалт хийж буй цэрэг |
|
Дайсны нисэх онгоцыг илүүрлэх нь |
|
Агаарын бөмбөлөгүүд |
|
Довтолгооны үеэр |
Гэсэн хэдий ч
олон төрлийн буунууд бүрэн найдвартай хамгаалалт байж чадахаа больсон байна.
Тийрэлтэт хөдөлгүүрийн хөгжил онгоцыг дуунаас хурдан нисэх боломжийг олгож
энгийн буугаар эдгээр байг онох нь бараг боломжгүй болсон байна.
|
Франсис Гари Пауерс |
Харин энэ үед мөн
пуужингийн технологи хурдацтай хөгжиж байсан бөгөөд агаарын хамгаалалтын
системүүд нь пуужин дээр илүү суурилсан болж эхэлжээ.
Хоёрдугаар дайны
дараа хүйтэн дайн эхэлж бүх төрлийн зэвсэглэлийн хөгжил маш хурдацтай болсон
бөгөөд 1957 он гэхэд АНУ тагнуулын “U-2” нисэх онгоцтой болж ЗХУ-ын
нутгаар чөлөөтэй нисэж тагнуулын зургууд авч байв. Харин тухайн үеийн ЗХУ-ын зэвсэглэлд байсан онгоц болон
пуужингуудаар энэхүү онгоцыг сөнөөж чадахгүй хэвээр 1960 оныг хүрчээ.
|
"U-2" тагнуулын онгоц |
1960 онд АНУ-ын тагнуулын албаны нисгэгч Франсис Гари
Пауерс тангуулын нислэгийн даалгавар авч ЗХУ-ын нутагруу нэвтэрсэн байна. Гэвч C-75 зенитны пуужингийн тусламжтайгаар түүнийг
буудан унагаасан байна. Пауерс амьд гарсан бөгөөд тэрээр энэ тохиолдолд амиа
хорлох ёстой байсан хэдий ч хороо хэрэглээгүй амьд үлдэж баривчлагдсан байна.
Тэрээр онгоцны нууц тоноглолууд болон авсан зургуудыг устгах хэсгийг
ажлуулаагүй мөн хорыг хэрэглэж амиа хорлоогүйгээс болж нутагтаа зэмлүүлсэн байна.
|
"С-75" пуужин |
Энэ бүх үйл явдал
нь онгоц болон агаарын хамгаалалтын зэвсэглэлийн үүрдийн өрсөлдөөний нэгэн
жишээ юм.
Пуужин нь дайсны
нисэх онгоцуудтай тэмцэх зэвсэглэл болсноос хойш нэгэн үе ЗХУ өөрийн танкууд
дээр байрлах зенитний пулемётуудаа авсан байна. Тухайн үеийн цэргийн
удирдлагуудынх нь үзэж байснаар танкан дээр байрлах тухайн пулемётаар өндөр
хурдтай нисэх онгоцыг буудан унагаах боломжгүй гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч
удалгүй тулааны нисдэг тэрэгнүүд гарч ирснээр пулемётыг дахин байрлуулах
болжээ.
Пуужингийн
технологи хурдацтай хөгжиж байх үеээс хүнд агаарын хамгаалалтын их буунуудыг
ашиглалтнаас гаргаж эхэлсэн байна. Харин автомат буунууд нь ойрын зайны
хамгаалалтны үүргийг гүйцэтгэх болжээ. Эдгээр буунууд нь өөрөө явагч
хамгаалалтын системүүд болон хөлөг онгоцууд дээр байрлах болсон байна. Энэ
буунуудын хамгийн гол үзүүлэлт нь маш богино хугацаанд маш хурдан буудахад
оршдог байна. Ингэж хурдан буудснаар сумаар тодорхой талбайг дүүргэдэг байна.
|
Байлдааны хөлөг онгоц дээр байрласан "Phalanx CWIS" буу |
Харин пуужинг
холын, дунд болон богино зайнд бүгдэнд нь ашигладаг бол автомат буунууд нь
зөвхөн ойрын зайны байг устгахад л ашиглагддаг байна. Мөн явган цэргүүд ч гэсэн
ойрын зайны дайсны агаарын техникуудтэй тэмцэх зэвсэглэлүүд гарч ирсэн байна.
Үүний жишээ бол АНУ-ын “Stinger”
систем юм. “Stinger” нь 1981 онд ашиглалтанд орж эхэлсэн бөгөөд тухайн үедээ
энэ нь маш нууц зэрэглэлийн зэвсэг байсан байна. Мөн тухайн үед Афганы дайн
болж байсан бөгөөд АНУ-д
Афганы босогчдод (мужахадийн) зэвсэг нийлүүлэн туслалцаа үзүүлж байв.
Гэвч 1985 он хүртэл афганы
мужахадийнууд зөвлөлтийн нисдэг тэрэгнүүдийн эсрэг бараг юу ч хийж чаддаггүй
байжээ. Тиймээс ч тухайн үед афгануудыг зэвсэглэлээр хангаж байсан тагнуулын
төв газрынхан өөрсдийн шинэ зэвсэглэлээрээ хангахаар болсон байна. Энэ нь маш
ховор тохиолдолуудын нэг бөгөөд АНУ өөрсдийн “Stinger” системээ маш нууцалж мөн зарахыг хориглосон
байжээ.
Шинээр ирсэн “Stinger”-үүдийн тусламжтайгаар афганыхан зөвлөлтийн
нисдэг тэрэгнүүдийг устгах чадвартай болсон байна.
|
"Stinger"-ээр зэвсэглэсэн мужахадийн |
Нисэх онгоцууд
пуужингуудаас хамгаалагдахын тулд хамгийн анхны шаардлага нь дайсны радарт
мэдэгдэхгүй байх болсон бөгөөд АНУ ийм төрлийн радарт үл үзэгдэх стельс төрлийн
онгоцууд зохион бүтээсэн байна. Эдгээр нь “F-117 Nighthawk” болон “B-2” бөмбөгдөгчүүд болсон байна.
|
F-117 Nighthawk |
Хуучин Югославт
цэргийн ажиллагаа явуулж байхдаа “NATO” F-117 төрлийн онгоцоо
ашиглаж байсан бөгөөд эдгээр онгоцуудыг нь дайсны хамгаалалтын системүүд
илрүүлж устгана гэж бодоогүй байжээ. Гэсэн хэдий ч 1999 оны 3 сарын 27-нд С-125 төрлийн пуужингаар F-117A буудан унагаасан байна. Харин энэ бүх зүйлийн
хамгийн гайхалтай зүйл нь тухайн үед ашигласан С-125 нь нилээд хуучирсан пуужин байсан бөгөөд АНУ-ын орчин үеийн шинэчлэгдсэн онгоц байсан
юм.
|
С-125 пуужин |
|
Сөнөсөн "F-117" |
Анхны агаарын
хамгаалалтын пуужингууд нь суурин байдалтай байсан бол энэ байдал нь улам
хөдөлгөөнт байдалруу шилжиж байгаа юм. Ялангуяа ЗХУ Вьетнамын дайнаас хойш илүү
хөдөлгөөн пуужингийн комплескууд зохион бүтээж байжээ.
|
"Тор M1" зенитний пуужингийн комплекс |
Ихэнх улсуудын
агаарын хамгаалалтын анги нэгтгэлүүд нь өөр өөр бүтэцтэй байдаг хэдий ч ихэнх
тохиолдол флотууд өөрсдийн аюулгүй байдлыг хангадаг байна. Харин ЗХУ нь газрын
хүч, флоттой адил агаарын хамгаалалтын гэсэн тусдаа анги нэгтгэлтэй байжээ.
Энэхүү ангийг “Bойска ПВО” гэж нэрлэдэг бөгөөд энэ нэгтгэл нь газар
дээр суурилсан хамгаалалтын системүүд болон сөнөөгч онгоц бүхий анги
нэгтгэлүүдтэй байдаг байна.
Эх сурвалж:
wikipedia.org, youtube.com
0 comments:
Post a Comment