"Microsoft"-ынхан "Titanfall"-д Нилээд Найдлага Тавьж Байна

3/12/2014

Ирээдүйн сансрын колонд болж байгаа корпорацын хөлсний дайчид болон нутгийн босогчдын хоорондын дайныг өгүүлэх “Titanfall” тоглоом “Microsoft”-ын захиралуудын зүрхийг эзэмджээ. Учир нь энэхүү тоглоом нь тоглоомчдын дунд нэр хүндтэй сайн тоглоом болж чадвал “Xbox One” тоглоомын консолын худалдаа өсөх боломжтой юм. Энэхүү тоглоом “Xbox One/360” болон персональ компьютер дээр хойд америкт 3 сарын 11-нд нээлтээ хийх юм.


Тэдний найдвар нь мөн хоосон зүйл дээр ч тулгуулаагүй юм. Тоглоомыг олонд танигдсан “Call of Duty” тоглоомын хуучны зохион бүтээгчид бүтээжээ. Мөн “Microsoft”-ын маркетинг стратегийн дарга хэлэхдээ “Titanfall” тоглоомын нөлөөг дутуу үнэлж болохгүй гэжээ.


“Xbox” нь “Microsoft”-ын бизнэсийн багахан хэсгийг эзлэх хэдий ч энэ нь техник хангамжийн хамгийн чухал мөн ирээдүйн энтертайнментийг тодорхойлох төхөөрөмж юм. “Xbox One” нь “PS4”-оос 100$-оор үнэтэй бөгөөд энэ нь тэдний хамгийн том сул тал нь юм. Тиймээс “PS4” дээр тоглох боломжгүй олон шилдэг тоглоомтой байх хэрэгтэй.

Харин одоо “Titanfall” тоглоом хэр үнэлгээтэй байгаа талаар сонирхоё.



“gamespot.com”-ын охин цахим хуудас болох “Metacritic” нь 87 “metascore” өгсөн байна. Энэ нь зөвхөн “Xbox One” дээрх оноо нь юм.

Polygon – 9.5/10
Joystiq – 4.5/5
Official Xbox Magazine – 8.5/10
Electronic Gaming Monthly – 10/10
Gamespot – 9/10
The Globe and Mail (Toronto) – 7/10
Videogamer – 8/10
VentureBeat – 8.2/10

Гэхдээ “Titanfall” нь сүлжээний тоглоом учраас тоглогч болон шүүмжлэгч нэгэн байдлаар тоглох боломжгүй юм.

Titanfall тоглоомын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх линк дээр дарна уу.

"Titanfall" видео тоглоом




Эх сурвалж: nytimes.com, gamespot.com

1 comments:

  1. suljeger togoldog yum bol engiin biden shig xuulbar awch togoldog xvmvvs togolxod xetsvv bxda

    ReplyDelete

 
Toggle Footer