Та
тавин саяын уналт үздэг үү? Тун сонирхолтой
бас их зугаатай нэвтрүүлэг шүү.
Нэвтрүүлгийг үзэж байхад заримдаа тун
хялбархан асуултууд гардаг боловч
заримдаа огт мэдэхгүй асуултууд гарч
ирдэг (миний хувьд). Уг нэвтрүүлгийг
үзэж байхад “би ч гэсэн оролцож үзэх
юмсан” гэсэн бодол танд төрж л байсан
байлгүй.
Харамсалтай
нь нэвтрүүлэгт оролцогчид маань өөрсдийн
суурь мэдлэгт найддаг юм уу эсвэл зүгээр
л “аз мэдэг” гээд ордог ч юм уу, эхний
нэг хоёр асуултад буруу хариулаад л
шууд хасагдаж байгааг харахаар ямар ч
бэлтгэлгүй байгаа нь мэдэгддэг. Энэхүү
нэвтрүүлэг нь баруунд тэр дундаа
Америкийн телевизийн нэвтрүүлгүүд
дуунд нэлээд алдартай бөгөөд олон жил
болж байгаа юм. Нэвтрүүлэгт оролцогчид
нь уг нэвтрүүлэгт оролцохын тулд тун
сайн бэлтгэдэг бөгөөд бүр дагнасан ном,
товхимол хүртэл гарсан байдаг. Аливаа
тэмцээн уралдаанд оролцох гол зорилго
бол түрүүлэх, багадаа л гар хоосон
буцахгүй байх ёстой. Тиймээс уг нэвтрүүлэгт
оролцохыг хүсэж байгаа хүмүүс сайн
бэлтгэх хэрэгтэй. Мөнгө авахгүй юмаа
гэхэд ядаж л эхний асуултандаа бүдэрч
“онигоо” болохгүйн тулд бэлтгэлтэй
байх шаардлагатай.
Тэгвэл
бид бэлтгэл хангагч нэгэн бяцхан апп
танилцуулж байна. QuizUp апп нь дотроо 400 сэдэв,
200,000 асуулт агуулах ба дэлхий даяар нийт
10 сая хүн оролцож өөрсдийн мэдлэг оюуныг
сорьдог юм. Бидний хүүхэд байхдаа үздэг
ерөнхий мэдлэгийн асуултуудаас гадна
мэргэжилийн хүнд асуултууд ч багтсан ба
долоо хоног бүр шинэ сэдэв нэмэгдэж
байдаг.
Бэлтгэл
сайн хийсэн тамирчин л амжилт гаргадгийн
адил танд ч гэсэн тавин саяыг хожих
боломж байгаа шүү.
Үнэгүй.
Sonirholtoi app bn, tnx
ReplyDelete