Барилга Идэгч Робот

Өнөөгийн их бүтээн босголтын эрин үед нэгийг барихын тулд хуучин нэгийг нь нураах шаардлагатай болж байна. Ялангуяа хүн ам ихтэй том хотуудын хувьд бол энэ нь хүндхэн асуудлуудын нэг болоод байгаа билээ. Харин энэ асуудлыг маш хялбараар шийдэх нэгэн техник танилцуулагдсан нь барилга идэгч робот юм. Уг робот нь бетонон ханыг ямар ч хог хаягдалгүйгээр идэж уусгадаг бөгөөд уусгаж авсан бетоноо дахин ашиглаж болдог юм байна. Турк оюутан Omer Haciomeroglu энэхүү бүтээлээрээ Америкын үйлдвэрлэл дизаинеруудын нийгэмлэгийн 2013 оны олон улсын шилдэг дизайн шагналыг механик дизайны төрөлд авчээ.


"ERO дахин боловсруулах робот нь цементэн ханийг ямар нэгэн хог хаягдал шороо тоосгүйгээр буулгаж тухайн хаягдал материалыг дахин боловсруулж ашиглах зорилгоор бүтээгдсэн юм" хэмээн Омар хэлжээ.

Энэхүү робот нь эхлээд нураах ханаа шинжлэн харж хамгийн ашигтай замчилалыг гарган задлах ажилаа эхлүүлдэг бөгөөд даралттай усны шүршилт, хүчтэй урсгалаар бетоныг буталж хуулдаг юм байна. Түүний дараагаар вакум сорогчоор бетон зуурмагийг сорж бетон болон ус гэж 2 ялгадаг ажээ. Тухайн сорсон усаа энэхүү системдээ дахин ашигладаг бөгөөд бетон зуурмагийг ч гэсэн бетонон хана босгоход ашиглах боломжтой. 


Бусад техникүүдтэй харьцуулахад маш их зардалтай ба эрчим хүч их шаарддаг бөгөөд маш их ус дэмий зарцуулдаг юм. Түүнчилэн ялгаж авсан бетон нь ч гэсэн бараг ашиглагдахгүй хаягдаж байгаа аж. Харин энэ тал дээр Омер "ялгаж авсан бетон нь хэдийгээр цэвэр бетон биш ч гэсэн барилгын блокуудад дахин ашиглах бүрэн боломжтой" хэмээн хэлж байгаа юм.

ERO робот нь эхлээд бетонон гадаргууг хуулахын тулд өндөр даралт бүхий усаар шүршиж хагална. Бетонон гадаргуу нь хууларсан ч арматур төмөр рам нь хэвээрээ үлдэнэ. Харин ус болон бетоныг ялгахдаа төвөөс зугатах хүчийг ашигладаг шүүлтүүрээр шүүж шингэн болон хатуу биетийг ялгадаг байна. Эдгээрийг тус тусад нь савлаж дахин ашиглахаар хаа нэгтээ илгээх эсвэл тухайн газраа шинэ барилгад ашиглаж болно. ERO нь бүх 2 тэнхлэгийн дагуу хөдөлдөг ба энэ нь ямар нэгэн эргэлт хийлгүйгээр бүх чиглэлд саадгүйгээр явна гэсэн үг юм.



Омер одоогоор урт нарийн барилга дээр ажиллах роботын загвар дээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор дөнгөж эхлэлийн шатандаа явж байгаа юм байна.










Эх сурвалж: PSFK.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer