Орчин үеийн байнгын хэрэглээ болсон нөүтбүүкнүүдийн ихэнх хүүхдүүдийн гарын ая даах чадваргүй байдаг билээ. Тиймээс сургуулиудад сургалтын зориулалттай ашиглах нөүтбүүкүүд нь энгийн нөүтбүүкийг бодвол илүү бат бөх байх шаардлагатай байдаг. Тиймээс ч "Dell" хүүхдийн гарын аяыг даах чадвар бүхий шинэ "Education" серийн "Latitude 13" нөүтбүүкээ танилцуулсан байна.
Сургуулийн орчинд зориулж гаргасан хэдий ч эвдрэл гэмтлээс хамгаалахын тулд цэргийн зориулалтын стандартын дагуу хийсэн байна. "Dell"-ээс хэлэхдээ "Сургуулиудад багш сурагчид ашиглах бат бөх хэдий ч хямд нөүтбүүкүүд хэрэгтэй" гэсэн байна.
Сургуулийн орчинд зориулсан учраас нөүтбүүкний үзүүлэлт нь тийм ч өндөр биш мөн энэ серийн нөүтбүүкнүүд бүгд 1000$-оос бага үнэтэй байх юм. Жишээ нь 539$-ын үнэтэй нь "1,4GHz dual core Intel Celeron" просессор болон "Windows 7" үйлдлийн системтэй байх бол хамгийн үнэтэй загвар нь "touchscreen" дэлгэцтэй "1,7 GHz dual core Intel Core i3" просессортой байх юм. Бүх загвар нь 13,3 инчийн дэлгэц, 4GB RAM болон 500GB-ын хатуу дисктэй байх юм.
Мэдээж үзүүлэлт нь өндөр биш хэдий ч сургуулийн хэрэглээнд бүрэн нийцэх юм.
Эх сурвалж: digitaltrends.com
Neg iimerhuu yum heregtei l bsiin
ReplyDelete