Одоогийн байдлаар 5-р үеийн сөнөөгч онгоц гэдэг нь хамгийн сүүлийн сөнөөгч онгоцыг хэлэх бөгөөд энэхүү нэршил АНУ-аас гаралтай юм. 5-р үеийн сөнөөгч онгоц нь 4-р үеийн онгоцуудаас техник технологийн хувьд илүү хэдий ч энэ ойлголт тийм ч тодорхой биш юм. "Lockheed Martin"-ын тодорхойлолтоор бол зэвсэглэсэн үедээ стельс байдлыг хадгалан, дайсны радарт мэдэгдэх магадлал бага, тулааны талбарт байгаа бусад хэрэгсэл төхөөрөмжүүдтэй холбоотой ажиллаж чадах, өндөр үзүүлэлтийн сөнөөгчийг хэлнэ гэсэн байна. Одоогийн байдлаар ашиглалтанд бүрэн орсон нэг л 5-р үеийн сөнөөгч онгоц байгаа бөгөөд энэ нь "Lockheed Martin F-22 Raptor" юм.
|
"B-2 Spirit" |
|
"F-117 Nighthawk" |
|
"F-117 Nighthawk" |
АНУ-ын анхны стельс төрлийн онгоцууд нь "B-2 Spirit" болон "F-117 Nighthawk" байсан хэдий ч эдгээр онгоцууд нь зөвхөн бөмбөгдөгчийн л үүрэгтэй байсан байна. Тиймээс дайсны сөнөөгч онгоцны эсрэг тэмцэх агаар-агаар төрлийн зэвсэглэлгүй байжээ. Тиймээс ч дараагийн үеийн онгоц нь дайсны сөнөөгчтэй тэмцэж чадах чадвартай байх хэрэгтэй гэсэн шаардлага үүссэн бөгөөд энэ нь "F-22"-ын эхлэл болсон байна.
|
"YF-22" туршилтын загвар |
|
"YF-23" туршилтын загвар |
|
"YF-22/23" туршилтын загварууд |
Энэхүү шинэ үеийн онгоцны загваруудаас хамгийн сүүлд туршилтын "YF-22" болон "YF-23" загварууд үлдсэн бөгөөд эдгээрээс "YF-22" нь тэмцээнд түрүүлж "Lockheed Martin F-22 Raptor" нэртэй болжээ.
|
Хоёр 'F-22 Raptor" сөнөөгч онгоцууд |
Үүнээс хойш босоо чиглэлд нисэх чадвартай армийн олон анги нэгтгэлийн даалгаврыг гүйцэтгэж чадах шинэ онгоц зохион бүтээхээр болсон бөгөөд энэ онгоцны загваруудаас "Boeing"-ын "X-32" болон "Lockheed Martin"-ны "X-35" загварууд шалгаруулалтын эцсийн шатанд үлдсэн байна.
|
"X-32" туршилтын загвар |
|
"X-35C" туршилтын загвар |
Энэ хоёр туршилтын загварын онгоцуудын нэг нь босоо чиглэлд хөөрөх чадвартай 5-р үеийн шинэ сөнөөгч болох ёстой байсан бөгөөд мөн л "Lockheed Martin"-ны "X-35" загвар ялалт байгуулжээ. Энэ нь дараагийн "F-35" болжээ.
|
"F-35 Joint Strike Fighter" |
1980 гэхэд ЗХУ өөрсдийн 4-р үеийн сөнөөгчдөө шинэчлэх ажлаа эхэлсэн бөгөөд шинэ туршилтын хоёр загвар гаргасан байна. Эхнийх нь "МиГ 1.44" дараагийнх нь "Су-47" байжээ. ЗХУ нуран унаж шинэ 5-р үеийн онгоцтой болж чадаагүй бөгөөд одоогийн ОХУ "Сухой"-ын "Су T-50 ПАК-ФА"-г сонгосон байна.
|
"МиГ-1.44" туршилтын загвар |
|
"МиГ-1.44" туршилтын загвар |
|
"Су-47 Беркут" туршилтын загвар |
|
"Су-47 Беркут" туршилтын загвар |
|
"Су-47 Беркут" туршилтын загвар бусад сөнөөгчдийн хамт |
|
"T-50" туршилтын загвар |
|
"T-50" туршилтын загвар |
|
"T-50" туршилтын загвар |
Энэхүү шинэ онгоцны ажил үргэлжилсээр байгаа бөгөөд анхны нислэгээ 2010 онд амжилттай хийсэн байна. Мөн өмнөх "МиГ 1.44" загвар дээр суурилсан жижиг хэмжээний шинэ олон үүрэг бүхий стельс онгоц үйлдвэрлэх ажил явагдаж байгаа ажээ.
|
"J-20" туршилтын загвар |
|
"J-31" туршилтын загвар |
Мөн БНХАУ өөрсдийн шинэ онгоцны төсөл дээр 1990 оноос хойш ажиллаж эхэлсэн байна. Туршилтын хоёр загвар нь "J-20" болон "J-31" юм. Эдгээр нь 2017-2019 оны хооронд ашиглалтанд орно гэсэн таамаглал байгаа юм.
|
Сөнөөгчдийг харьцуулах нь |
Эх сурвалж: wikipedia.org
0 comments:
Post a Comment