"Hubble" Сансрын Телескоп

3/03/2014

Дэлхий дээр байгаа телескопууд нь атмосферт явагдах гэрлийн үзэгдлээс болж олон асуудалд ордог. Харин дэлхийн атмосферээс гадна телескопыг байрлуулснаар олон давуу талтай байдаг бөгөөд үүний нэг нь бол мэдээж илүү холыг ямар нэг саадгүйгээр харах боломж юм. Тиймээс ч одон орон судлаачдын хувьд сансарт телескоптой болох хүсэл эртнээс үүсэлтэй юм.

Орчин үеийн пуужингийн эцэг гэгддэг “Hermann Oberth” пуужингийн тусламжтайгаар сансарт телескоп байрлуулах талаар дурдсан байдаг. Энэхүү концептын биелэл бол “Hubble” сансрын телескоп юм.

Одон орон судлаач “Edwin Hubble”-ын нэрээр нэрлэсэн “Hubble” сансрын телескопын төсөл нь 1970-аад оноос эхлэлтэй бөгөөд 1983 онд хөөргөх төлөвлөгөөтэй байсан байна. Гэсэн хэдий ч техникийн асуудлууд болон сансрын шатл “Challenger”-ын дэлбэрэлтээс болж 1990 он хүртэл хойшлогдсон байна.

"Hubble"-ын харагдах байдал

“Hubble” нь 13,2 метр урттай 11,110 кг жинтэй телескоп юм. “Hubble” нь дотроо хэд хэдэн төрлийн камера, спектрометр, спектрограф (“NICMOS – Ойрын хэт улаан туяаны камера болон олон обьектын спектрометр”,”ACS – Ажиглалтын дэвшилтэт камера”,”WFC3 – Өргөн хүрээний камера 3”,”COS – Сансрын гарлыг тодорхойлох спектрограф”,”STIS – Сансрын телескопын зураглалын спектрограф”,”FGS – Удирдлагын мэдрэгч”) зэргүүдийг агуулдаг.

 1990 оны 4 сарын 24-нд “Columbia” сансрын шатл “Hubble”-ыг тээвэрлэж хөөрсөн байна. Ийнхүү сансрын нисгэгчид сансарт засвар үйлчилгээг хийхээр төлөвлөгдсөн цорын ганц телескоп болжээ.

"STS-31" "Hubble"-ыг тээвэрлэж байгаа нь
"Discovery" хөлгөөс гарах явц

Гэвч “Hubble”-ыг сансарт хөөргөж ашиглах болоход асуудалтай байсан байна. Телескопны толь асуудалтай байсан бөгөөд үүнээс болж авч буй зургийн чанар төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байжээ.

Энэхүү үүссэн асуудлыг шийдэхийн тулд 1993 онд анхны засварын нислэг хийгдсэн бөгөөд үүссэн асуудлыг шийдсэн байна. Засварын энэхүү нислэгээс хойш дараа дахин 4 засвар үйлчилгээний нислэг хийгдсэн байна. Эдгээрээс эхний 4 нислэг 1993-аас 2002 оны хооронд хийгдсэн бол сүүлийнх нь “Columbia” хөлөгт болсон золгүй явдлаас болж хойшлогдсон байна. Ингээд сүүлийн засвар үйлчилгээний нислэгийг 2009 онд хийж дуусчээ.

Засварын өмнөх болон дараах зургууд


“Hubble” сансрын телескопын тусламжтайгаар одон орон судлалд олон нээлтүүд хийгдсэн байна. Эдгээр нээлтүүдээс дурдахад:

Нууцлаг харанхуй матер нь огторгуйд оршин огторгуйн тэлэх явцад нөлөөлдгийг нээхэд маш их тус болсон.

Сансар огторгуйн насыг тодорхойлох, одон орон судлаачид 13-14 тэрбум настай гэж тодорхойлсон.

Одон орончдод маш холын мөн хуучны огторгуйн зургуудыг авах боломжийг олгосон.

Гаригуудын химийн бүтцүүдийг илүү нарийн тогтоох боломжийг олгосон.

Бархасбадь гаригийг “Shoemaker-Levy 9” сүүлт од мөргөх явцыг шууд харуулсан.

Гэх мэт маш олон нээлтүүдийг хийх үндэс суурь нь болжээ.

“Hubble”-ын тусламжтайгаар авсан гайхалтай зургууд:















Зогсолтгүй 24 жил гаруй ажиллаж байгаа “Hubble” телескоп нь дэлхийд байрласан телескопоос сансарт байрлах телескоп ямар илүү вэ гэдгийг харуулж чаджээ. “Hubble”-ын орлох дараагийн сансрын телескоп нь “James Webb Space Telescope” бөгөөд энэ нь “National Aeronautics and Space Administration”, “European Space Agency” болон “Canadian Space Agency”-гийн хамтарсан төсөл бөгөөд 2018 онд хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж: wikipedia.org, news.nationalgeographic.com, spacetelescope.org

  

1 comments:

  1. Авсан зурагнууд бол гайхамшиг :-d

    ReplyDelete

 
Toggle Footer