Одоо шинээр гарах хоёр тоглоомын талаар танилцуулъя. Эхнийх нь бол "11Bits Studios"-ын "This War Of Mine" тоглоом юм. Энэхүү тоглоомын талаарх нарийн мэдээлэл гараагүй хэдий ч бүтээгчид нь өөрсдийн шинэ төслийнхөө сурталчилгааг гаргасан байна.
Орчин үеийн тоглоомуудад тоглогч үргэлж хүчирхэг баатар эсвэл тусгай салааны мэргэжлийн цэргийн дүрээр явдаг билээ. Харин энэхүү тоглоом дээр тулааны талбарыг өөр өнцгөөс харах бөгөөд тоглогч дайн болж буй хотод амьдрах энгийн иргэний дүрээр явж хамт байгаа хүмүүсийн цуг амьд үлдэхийн төлөө тэмцэх юм. Тиймээс өдрийн цагаар гадуур маш аюултай байх бөгөөд тухайн үед нуувчиндаа бэлтгэлээ хангаж шөнийн цагаар олж чадах бүх хангамжуудыг хайх юм.
Мөн амьдрал үхэл шийдсэн шийдвэрүүдийг гаргаж олонх амьд үлдэхийн тулд хэн нь амиа золиослох хэрэгтэй вэ гэсэн шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болно.
Зохион бүтээгчид дайны үед зөв буруу шийдвэр гэж байдаггүй зөвхөн амьд үлдэхийн төлөөх тэмцэл л байдаг гэдгийг харуулах зорилготой байгаа ажээ.
Дараагийн танилцуулах тоглоом бол "Diablo 3" тоглоомын дараагийн хэсэг болох "Reaper of Souls" тоглоом юм. Энэ нь "Diablo 3" тоглоомын дараагийн 5-р хэсэг нь юм.
"Reaper of Souls" дээр шинэ баатрын төрөл нэмэгдсэн бөгөөд энэ нь загалмайтан буюу "Crusader" төрөл юм. Мөн тоглогч өмнө давсан үеүүддээ шууд очих дахин тоглох шинэ боломжийг олгосон байна.
Ингээд дахин аянд гарч үхлийн сахиусан тэнгэр "Malthael"-ыг зогсоогоорой.
Энэхүү тоглоом нь 3 сарын 25-нд нээлтээ хийх юм байна.
Эх сурвалж: 11bitstudios.com, us.battle.net/d3/en/reaper-of-souls/
margaash reaper of souls garlaa daa.
ReplyDeletediablo toglodog humuus baival end bicheed uldeegeerei
Delete