Онгоц тээвэрлэгч хөлөг онгоц нь далай дээрх нисэх онгоцны бааз болж өгдөг стратегийн чухал ач холбогдолтой зүйл юм. Тиймээс ч дэлхийн хоёрдугаар дайны үед болж байсан номхон далайн тулаанд онгоц тээвэрлэгч хөлөг онгоцууд маш чухал үүрэг гүйцэтгэж байв.
Харин одоогийн
байдлаар АНУ-ын флот “Nimitz”
төрлийн онгоц тээвэрлэгч ашигладаг
байна. “Nimitz” нэрийг
дэлхийн хоёрдугаар дайны үеийн номхон далайн флотын удирдагч адмирал “Chester
W.Nimitz”-ын нэрээр нэрлэсэн байна.
Хүйтэн дайны үед
ашиглахаар төлөвлөж бүтээсэн бөгөөд түлш биш харин цөмийн реакторын
хөдөлгүүртэй хийжээ. Мөн тухайн үедээ довтолгооны онгоц тээвэрлэгч төрөлд
багтаж байсан учраас шумбагч онгоцны эсрэг зэвсэглэлтэй болжээ. Мөн шинэ техник технологийн дэвшилтэт
зэвсэглэлээр байнга хангадаг учраас одоо маш олон үүрэг гүйцэтгэх боломжтой
болсон байна. Эдгээрээс дурдахад агаарын хаалт хийх, мина тавих, агаар ус болон
газрын байнуудад пуужингийн цохилт өгөх үүрэгтэй байдаг.
Загварын явц нь
Вьетнамын дайны үед хийгдсэн учраас энэ нь ч их нөлөөлсөн байна. “Nimitz”
төрлийн онгоц тээвэрлэгчийг зохион
бүтээхдээ хуучны ашиглалтаас гарах гэж буй “Kitty Hawk” болон “Enterprise” төрлийн тээвэрлэгчдийг орлох зорилготой байжээ.
Тиймээс ч “Nimitz”-ын загвар
нь “Forrestal” болон “Enterprise”-ыг сайжруулсан төрөл нь болсон бөгөөд
харагдах байдлаар “Kitty Hawk” төрөлтэй төстэй юм.
“Enterprise” 8 реактортой байсан бол “Nimitz” 2 л реактортой байна. Хоёр реактор нь хөлөг онгоцыг 56 км/цаг хүртэл хурдлуулдаг байна. Энэ нь ч
дотор илүү их зайтай байх боломжийг олгосон байна. Илүү байдал нь “Forrestal”-тай харьцуулахад 90% илүү их нисэх онгоцны түлш болон 50% илүү зэвсэглэл тээвэрлэх боломжтой болсон.
Онгоц байрлах дотор хэсэг |
Мөн АНУ-ын флотоос хэлэхдээ дэлхийн хоёрдугаар
дайнд ашиглаж байсан “Essex” төрлийн онгоц тээвэрлэгчийн авч чадах эвдрэлээс 3 дахин илүү эвдрэлд тэсэх
чадвартай гэжээ.
“Nimitz” нь
уртаараа 333 метр, бүрэн тоноглосон жин нь 102,000-106,000 тонн бөгөөд дотроо
нийт хөлгийн 3200 болон нисгэгчдийн багийн 2480 хүн багтаах чадвартай юм.
Тиймээс энэ нь яг дотроо хот мэт байдаг байна. Дотроо шуудан, эмнэлэг, шүдний
эмнэлэг, үсчин, дасгал хийх талбай, сүм
зэрэгтэй байдаг бөгөөд өөрийн гэсэн “ZIP” дугаартай байдаг байна. Мөн хөлөг онгоц АНУ-ын нутаг дэвсгэрт тооцогддог байна.
Нийт 10 ширхэг “Nimitz” төрлийн онгоц тээвэрлэгчийн барьсан бөгөөд бүгдийг
нь Виржиниагийн “Newport News”-ын “Newport News Shipbuilding Company” барьжээ. Тус бүрийнх нь үнэ дунджаар 4,5 тэрбум доллар болдог байна.
Тийрэлт өгөх шидэгч хариуцагчид |
Нисэх онгоцны түлш хариуцагч |
Зэвсэглэл хариуцагч |
Онгоц байрлуулагч |
Онгоцны ахмадууд |
Газардалт хариуцагч офицерууд |
Зэвсэглэлийн
хувьд нисэх онгоцуудаас гадна дайсны нисэх онгоц болон пуужингийн эсрэг 3-аас 4 “NATO RIM-7 Sea Sparrow” пуужин харвагч болон 3-4 ойрын зайн агаарын хамгаалалтын “CIWS
Phalanx” буутай байдаг байна. Харин “USS
Nimitz”, “USS Ronald Reagan”, “USS George Washington” хөлгүүд нь “RIM-116 Rolling Airframe” пуужингуудаар тоноглогдсон байдаг. Түүнээс
гадна дайсны пуужингийн чиглэл алдагдуулах “SRBOC – Super Rapid Bloom
Off-Board Chaff” мөн дайсны торпедуудын
эсрэг тоноглол, болон электрон дайн буюу дайсны радарын эсрэг төхөөрөмж болох “AN/SLQ-32”-уудаар тоногдогдсон байдаг байна.
“Nimitz” болон
бусад төрлийн нисэх онгоц тээвэрлэгчид нь холын зайны хамгаалалтын зэвсэглэлгүй
явдаг байна. Учир нь онгоц тээвэрлэгч хэзээ ч далайд ганцаараа гардаггүй бөгөөд
дагалдах хөлөг онгоцуудтай явдаг байна. Үүнийг “Strike Group” гэх бөгөөд эдгээр хөлгүүд онгоц
тээвэрлэгчийн аюулгүй байдлыг хангаж мөн холын зайн пуужингийн цохилтуудыг
өгдөг байна.
"Strike Group" |
Бас нэгэн
зэвсэглэл нь цөмийн зэвсэг бөгөөд хүйтэн дайнаас хойш АНУ-аас цөмийн зэвсэгтэй эсвэл зэвсэггүй талаар ямар ч
мэдэгдэл хийгээгүй байна.
Хөлөг дээр байгаа онгоцуудын хувьд хамгийн
ихдээ 130 ширхэг “F/A-18
Hornet” эсвэл 85-90 олон төрлийн онгоц тээвэрлэх чадвартай
бөгөөд одоогийн байдлаар ихэнхдээ 64 онгоц тээвэрлэж явдаг байна. Нисгэгчдийн багийнхан нь хөлгийн багийнхантай
уялдаа холбоотой ажилладаг ч гэсэн тусдаа хэсэгт тооцогддог байна. Мөн хөлөг
дээр байгаа багийнхан өөр өөр өнгийн хувцас өмсдөг бөгөөд өнгө бүр нь өөрийн
гэсэн тусгайлсан үүрэгтэй байдаг байна. Эдгээр багийнхан нь засвар үйлчилгээ
үзүүлдэг байна.
Нисэх багийнхан
нь ихэнхдээ 12-14 “F/A-18E/F Super Hornet” бүхий сөнөөгч, 10-12 “F/A-18C Hornet” бүхий хоёр эскадриль, электрон дайны 4-6
“EA-6B Prowler”, ажиглалтын 4-6
“E-2C Hawkeye”, ложистикын “C-2
Greyhound” мөн 6-8 шумбагч онгоцтой тэмцэх
“SH-60F” болон “HH-60H
Seahawk” нисдэг тэргийн эскадрильтай
байдаг байна.
Эдгээр нисэх
онгоцууд нь тусгай тийрэлт өгөх зориулалт бүхий шидэгчийн тусламжтайгаар богино
зам дээр маш хурдан хурдалж хөөрдөг бөгөөд тиймээс ч онгоц тээвэрлэгч дээр
тусгай зориулалтын тоноглолтой онгоцууд ашигладаг байна. Мөн газардах үед
газардах зориулсан 4 тусгай хурд багасгах олс байдаг байна. Эдгээр нь дараалж
байрлах бөгөөд нисгэгч газардахдаа аль нэгэнд хүрэх хэрэгтэй юм.
1968 оноос 2006
оны хооронд нийт 10 ширхэг “Nimitz”
төрлийн онгоц тээвэрлэгч
үйлдвэрлэсэн бөгөөд бүгд нэг төрлийн хэдий ч дотроо загварын ялгаатай байдаг
байна. Эдгээр хөлгүүд нь 50 жилийн турш ашиглагдах бөгөөд хугацаа нь дууссаны
дараа ашиглалтаас гаргах юм. Ашиглалтаас гаргах зардал нь 750-900 сая доллар байх бөгөөд энэ нь хөлөг цөмийн
реактортойгоос болж байгаа бөгөөд цацраг идэвхтэй материалуудыг аюулгүй гаргах
ажил маш их үнэ өртөгтэй юм. Энгийн түлшээр ажилладаг хөлөг онгоц байсан бол
ойролцоогоо энэ өртөг нь 53 сая доллар байх байсан гэсэн тооцоо байдаг. “Nimitz”
төрлийн онгоц тээвэрлэгчийг үүргийг
дараагийн “Gerard R. Ford”
төрлийн онгоц тээвэрлэгч авах юм.
Эх сурвалж:
wikipedia.org, navy.mil
0 comments:
Post a Comment