ЁотаФон
(YotaPhone) хойноо цэнэг бага хэрэглэдэг
“үргэлж асаатай” дэлгэцтэй утас юм.
Арын дэлгэцийг и-шуудан шалгах, мессеж
унших – нийгмийн сүлжээ шалгахад
ашиглана. Харин урд дэлгэцийг жирийн
Андроид утасаар ашиглагна.
Жирийн ухаалаг
утасанд и-бүүк дэлгэц хавсаргасан утас
АНУ-д борлуулагдахаар боллоо. Хэрэглэгчид
цэнэг их хэрэглэдэг өнгөт дэлгэцээ
ашиглахгүйгээр Фейсбүүк болон бусад
нийгмийн сүлжээг ашиглаад байж болох
юм.
Москвагийн
нэгэн компанийн хөгжүүлсэн уг ухаалаг
утас нь энэ оны сүүлээр америкт зарагдаж
эхлэнэ. Өнгөрсөн жил анх танилцуулсан
ЁотаФон нь ухаалаг утасны зах зээлд
хүчтэй тоглогч болно хэмээн хүмүүс үзэж
байна.
“Ёота утаснууд
үргэлж дэлгэц нь унтраатай байдаг
ухаалаг утаснуудын хувьд гол өрсөлдөгч
болно” хэмээн гүйцэтгэх захирал Влад
Мартинов үзэж байна.
Дэлгэц нь
үргэлж асаалттай байж хүмүүс хоорондоо
үргэлж шууд холбоотой байх нь ухаалаг
утасны хувьд ирээдүй юм.
ЁотаФоны шинэ
загвар нь ухаалаг утасыг шинэ төвшинд
гаргасан цоо шинэ нээлт юм. Хоёрын зэрэг
мэдрэгч дэлгэцтэй ЁотаФон нь хоёр дахин
ухаалаг, хоёр дахин хэрэгтэй, хоёр дахин
загварлаг утас юм.
Арын дэлгэц
дээр юм унших зэргээр тасралтгүй
ашигласан ч 50+ цаг хэрэглэх бололцоотой.
Утасны үндсэн дэлгэц нь 5 инч АМОЛЕД бөгөөд жирийн андроид утасны нэгэн адил хэрэглэх бололцоотой. Гэхдээ уг утасанд арын дэлгэцэнд нь зориулан аппуудыг голдуу суулгасан байгаа. Харин арын дэлгэц нь 4.7 инч өндөр нягтралтай и-бүүк инк дэлгэц байх юм. Хэрэглэгчид шуудангаа шалгаж, мессеж уншиж хариу бичих гээд өнгө шаардлагагүй аппуудыг ашиглаж болно.
ЁотаФон Дивайс
компани өнөөдрөөс эхлэн апп хөгжүүлэгчдэд
зориулан хоёрдох дэлгэцэнд зориулсан
апп хөгжүүлэх бололцоог олгохын тулд
СДК (SDK) гаргаж байгаа юм байна.
Фитнес, дасгал
сургуулалтын, эрүүл мэндийн гээд олон
аппын мэдээллэг үргэлж дэлгэц дээрээ
харах боломжтой болж байгаа нь сайхан
хэрэг.
ЁотаФон нь
энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн
Орос, Европын холбоо, Америк, Азийн зах
зээлд борлуулагдаж эхлэх юм.
Энэ утасанд
дээр ном, сэтгүүл уншихад их тохиромжтой
юм. Өнгөт дэлгэц дээр хар цагаан текст
уншихад дэмий л цэнэг үрдэг. Харин энэхүү
дэлгэц дээр уншихад нүд өвдөхгүй, цэнэг
дуусахгүй тун зүгээр юм.
Эх сурвалж: daylymail
0 comments:
Post a Comment