"RIOT" Буюу Бослого Видео Тоглоом

3/13/2014

Одоо нэгэн "indie" төрлийн тоглоомыг танилцуулъя. Энэ бол "RIOT" буюу бослого гэсэн нэртэй тоглоом юм. Тоглоом нь олон нийтийн тусламжтайгаар санхүүжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар гараагүй байгаа юм. Гэсэн хэдий ч хүссэн хэмжээний санхүүжилтаа олсон юм.


Зохион бүтээгчид тоглоомоо мобайл үйлдлийн системүүд болох "iOS" болон "Android" мөн "PC" болон "Mac" дээр гаргахаар төлөвлөөд байгаа юм.


Тоглоомын үйл явдал нь хэд хэдэн улсуудад болсон бослого, олон нийтийн үймээн самуунууд байх бөгөөд тоглогч хууль сахиулах байгуулаганы эсвэл бослого гаргачдын талыг удирдаж тоглох юм.


Энэхүү тоглоом яах аргагүй ойрын үед болж байгаа нэгэн үйл явдлыг санагдуулах болно. Магадгүй зохиогчид нь энэхүү үйл явдлыг тоглоомдоо багтааж ч магадгүй юм.



Эх сурвалж: riotgame.org

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer