MSI GS60 Ghost Pro |
Компьютерын "CeBIT" үзэсгэлэн худалдааны үеээр 15,6 инчийн шинэ нөүтбүүкээ "MSI" танилцуулсан байна. Энэхүү нөүтбүүк дээр "Nvidia"-гийн зарлагдаагүй байгаа шинэ нөүтбүүкний график карт суурилуулсан байна. График картын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй хэдий ч 2880x1620-ын дэлгэц дээр орчин үеийн тоглоомуудыг өндөр графикын тохиргоон дээр ямар нэгэн асуудалгүй ажлуулах юм. Энэхүү нөүтбүүкээ тэд "GS60 Ghost Pro" гэж нэрлэжээ.
MSI GS60 Ghost Pro |
Энэхүү нөүтбүүк нь маш өндөр хүчин чадалтай ч гэсэн мөн харьцангуй хөнгөн юм. Жин 1,99 кг бөгөөд загвар дизайны хувьд ч гэсэн сайн хийгдсэн. Тиймээс ч зөвхөн тоглоомчид гэхгүй мөн өндөр хүчин чадалтай компьютер дээр ажил үүргээ гүйцэтгэдэг хүмүүсийн анхаарлыг ч бас татах юм. Хэрэглэгч өөрийн хүссэн үзүүлэлттэй төрлийг сонгох боломжтой бөгөөд ирэх 4 сараас 2200$-2800$-ын үнэтэй байх юм.
Razer Blade |
Дараагийн өндөр хүчин чадал бүхий нөүтбүүк бол "Razer Blade"-ын сүүлийн загвар нь юм. Энэхүү нөүтбүүк нь 3200x1800-гийн гайхалтай "touchscreen" дэлгэцтэй бөгөөд Core i7 просессор болон "Nvidia GeForce 870M" график карттай юм.
Razer Blade |
Хатуу дискний хэмжээний хэд хэдэн сонголттой бөгөөд эдгээр 128GB, 256GB, 512GB хэмжээтэй юм. Энэхүү нөүтбүүк нь мөн 4 сараас худалдаанд гарах бөгөөд үнийн хувьд 2199$-оос эхлэх юм байна.
Эх сурвалж: engadget.com, cnet.com
0 comments:
Post a Comment