Өмнө хэд хэдэн зарлагдаагүй байсан төхөөрөмжүүдийн загвар олон нийтэд зарлагдахаасаа өмнө цуурхал болон гарч, гарсан загварууд нь таарч байсан удаатай. Мөн утасны хамгаалалт буюу "case" хийдэг газрууд утас албан ёсоор олон нийтэд зарлагдахаас өмнө өөрсдийн хамгаалалтуудыг хийхийн тулд загваруудыг авч хамгаалалтын "case"-үүдээ хийж эхэлдэг байна.
Харин саяхан интернэтээр энэхүү үйлдвэрлэлтийн өмнөх "iPhone 6"-гийн загвар гэсэн зургууд гарсан байна. Зураг дээрх загвар нь үнэн эсэхийг хэлж мэдэхгүй ч одоогийн "iPhone 5S"-с илүү өндөр мөн бага зэрэг өргөн юм байна. Түүнээс гадна дэлгэцний хүрээ нь илүү нимгэн бөгөөд энэ нь илүү том дэлгэцтэй байх боломжийг олгох бололтой.
Мөн үүнээс гадна энэ жил "Apple" 4,7 болон 5,5 нь инчийн дэлгэцтэй хоёр төрлийн "iPhone" гаргана гэсэн ч таамаглал байгаа юм.
Эх сурвалж: bgr.com
0 comments:
Post a Comment