Goophone компани GS5-г Хоёр Хоногт л Хуулбарлан Гаргана

   Goophone бол ухаалаг утасны ертөнц дэх бусдын дууг дууриан дуулдаг ковер хамтлаг л гэсэн үг. Тэд хамгийн сүүлд Apple компаний iPhone 5S болон 5С утсыг дууриалган хийсэн билээ. Харин энэ удаад тэд Galaxy S5 утсыг зөвхөн өөрийнх нь контент гэлтгүй нэмэлт цэс суулган хоёр хоногийн дотор л хуулбарлана хэмээн мэдэгдлээ. Goophone S5 нь 5-инчийн 1920х1080 дэлгэц, MediaTek чип бүхий 2ГГц найман цөм, 2ГБ RAM-тай байх юм. Мөн 802.11 b/g/n WiFi, 2сим оролт, 32Гб багтаамж, 2800 мА баттерей, 5МП бүхий урд болон 13МП бүхий арын камертай байх юм байна. Өнгөний сонголтын хувьд хар, цагаан, алтлаг болон цэнхэр өнгөнүүд гарах бөгөөд $300 доллараар худалдаанд гарах гэнэ. Магадгүй та энэхүү утсыг өөрийн Lucci цүнх, Tammy Hilfinger цамц, Seanheiser чихэвчтэйгээ хослуулан барьж болох л юм. Хятадууд аа гэж.





Эх сурвалж: Engadget.com

2 comments:

  1. Хаха сүүлийн өгүүлбэр таалагдлаа. Бид ч гэсэн хятадаас сурж элээд сайн хуулдаг байх хэрэгтэй

    ReplyDelete
  2. Санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Бид өөрсдөө хийх өдөр удахгүй байхаа:)

    ReplyDelete

 
Toggle Footer