АНУ-ын анхны хиймэл дагуул болох "Explorer 1"-ын тусламжтайгаар нэгэн нээлтийг хийсэн бөгөөд энэ нь "Van Allen Radiation Belts" буюу "Ван Аллены Радиацын Бүсүүд" байдгийг баталсан байна. Дэлхийг тойрон байрлах радиацын бүс байгаа талаар анх Джаймс А. Ван Аллен тамааглал дэвшүүлж мөн судалгаа хийж байсан байна. Харин "Explorer 1"-ын дараа түүний таамаглал үнэн болох нь тогтоогдсон байна. Тиймээс эдгээр радиацын бүсүүдийг түүний нэрээр нэрлэжээ.
"Explorer 1" |
"Ван Аллены Радиацын Бүсүүд" нь дэлхийг тойрсон хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэг нь 1000-аас 6000 км-ын өндөр орших бөгөөд өндөр энерги бүхий маш хурдан хөдлөж байгаа протонуудаас бүрддэг бол гадна орших бүс нь 15000-аас 25000 км-ын хооронд орших бөгөөд энэ бүсэд харин протон нейтрон хоёр байдаг байна.
Джаймс Альфред Ван Аллен |
Цацраг идэвхтэй эдгээр бүсүүд нь хиймэл дагуул болон сансрын нисгэгчдэд хор хөнөөлтэй байдаг бөгөөд энэхүү бүсэд эргэж байгаа хиймэл дагуулыг тусгай хамгаалалтын бүрхүүлээр хамгаалах шаардлагатай байдаг.
Ван Аллены Радиацын Бүсүүд |
Мөн энэ бүсийг өнгөрч байгаа хиймэл дагуулуудын электроник төхөөрөмжүүд эвдрэх магадлалтай байдаг. Тиймээс ч "Hubble" сансрын телескоп хамгийн их цацраг идэвхтэй бүсийг өнгөрөх үедээ бүх электрон төхөөрөмжүүдээ унтрааж өнгөрдөг байна.
Цацраг идэвхтэй энэ бүс нь мөн сансрын нисгэгчдэд аюултай байдаг. Хүн саран дээр гарсан гэдэг нь худал хуурамч зүйл гэж олон хүмүүс үздэг. Саран дээрх зургууд дээрх сүүдрүүдийн байрлалаас эхлээд олон шалтгаануудыг зарим хүмүүс хэлдэг бөгөөд эдгээр шалтгаануудын нэгэнд Ван Аллены радиацын бүсүүд багтдаг. Ван Аллены радиацын бүсийг сансрын нисгэгчид давж гарна гэдэг боломжгүй гэж үздэг. Хүний биеийг энэ бүсийн нөлөөллөөс хамгаалж чадах хамгаалалт одоогийн байдлаар байхгүй тиймээс ч "Apollo"-гийн сарны даалгаврууд нь хуурамч зүйл гэж үзэх хүмүүс олон байдаг.
Гэхдээ "Apollo"-гийн сансрын нисгэгчид радиацын хамгаалалттай мөн энэ бүсийг бага хугацаанд туулан гардаг учраас ямар нэгэн асуудалгүй гэсэн тайлбар өгдөг байна.
Эх сурвалж: wikipedia.org, spacemath.gsfc.nasa.gov
0 comments:
Post a Comment