Хэд хэдэн туршилтын загвар гаргасны эцэст Apple компаний iOS7.1 үйлдлийн систем албан ёсоор гарлаа. Энэхүү хувилбар маань өмнөх iOS7.0.6 дээрх жижиг сажиг алдааг арилгаж мөн хэд хэдэн шинэ функц болон өөрчлөлтүүдийг агуулжээ. Хэрэв та iOS7.1 суулгаж амжаагүй байгаа бол iOS7.1 дээр яг юу өөрчилөгдөж шинэчлэгдсэн талаар багахан мэдээлэл хүргье.
CarPlay
iOS7 дээр гарсан хамгийн том функц бол яахын аргагүй CarPlay билээ. Энэ нь таны утсыг машины дэлгэцэнд холбож аюулгүйгээр дуудлага хийх, хүлээн авах, зурвас солилцох, дуу хөгжим сонсох, чиглэлээ тодорхойлох гэх мэт олон зүйлсийг хийх боломжтой болгож байгаа билээ.
Одоогийн байдлаар зөвхөн Ferrari, Honda, Hyundai, Mercedes-Benz болон Volvo компаний 2014 оны загварын төмөр хүлэгүүд л энэхүү функцийг дэмжих бөгөөд Spotify, Beats Music зэрэг гуравдагч компаний функцийг ч дэмжих юм байна.
Шинэлэг Бөөрөнхий Товчлуур
Дуудлага хийх болон дуудлага таслах товчлуур тэгш өнцөгт хэлбэртэй байсныг бөөрөнхий болгож тоо болон бусад цэстэй зохицолтой харагдахаар болгосон байна. Мөн улиг болсон Remind me болон Message гэсэн товчлуурыг байхгүй болгожээ.
Утсаа унтраах тэмдэг ч мөн бөөрөнхий хэлбэртэй болсон байна.
Siri-д Нэмэгдсэн Шинэ Функц
Siri-д Англи(Австрали, Их Британи), Хятад(Мандарин - Хятад) болон Япон дуу хоолой нэмэгдсэн ба тухайн хэлний аялгаар маш тод дуугарч мөн сонсох ажээ.
Өөр нэгэн шинэчлэгдсэн зүйл нь та Home товчлуураа дарсан хэвээр хэлэх зүйлээ хэлээд л товчлуураа суллахад хариу үзүүлдэг болсон байна. Энэ нь таныг ярьж дууссан эсэхийг тодорхойлоход маш амар болсон бөгөөд товчлуур дарахыг эс тооцвол тун амар болжээ.
iTunes Radio Шинэчлэл
iTunes Radio-гийн интерфэйсд хэд хэдэн өөрчилөлт гарсан нь хамгийн хэрэгтэй байсан Search буюу Хайлтын талбартай болсон байна. Ингэснээр та дуртай ФМ-ээ үүсгэн сонсож болохоор болжээ. Түүнчлэн Now Playing нүүрэн дээрээс тухайн дуу болон цомгийг шууд худалдаж авах Buy товч нэмэгдсэн байна.
Хэрэв та өөрийн iPhone дээрээ iTunes Match-г subscribe хийвэл iTunes Radio дээр ямар ч зар сурталчилгаа гарахгүй юм байна.
Дэлгэцийн Зурагны Zoom Тохируулах
iOS7-н өмнөх хувилбарууд дээр дэлгэцийн зураг тавихад параллакс эффэктээс болж автоматаар zoom-г тохируулдаг нь төвөгтэй байсан билээ. Харин iOS7.1 дээр энэ нь шинэчлэгдсэн байна. Perspective Zoom хэмээх функцээр та дэлгэцийн зургийнхаа zoom-г тохируулж болохнээ.
Харин утас түгжээтэй үеийн дэлгэцийн zoom эффэкт хэвээрээ байгаа ч та дэлгэцийн зурагныхаа zoom-р зохицуулж болох юм.
Цөөн Хэрэгцээтэй Товчлуур
Shift болон Delete товчлуурууд дахин загварчилагдсан байна. Үүнийг харуулах гэсэн мэт цагаан ар дээр хараар хийсэн байна.
Харамсалтай нь тэд iOS7.1 beta дээрх "Dark" товчлуурын хувилбарыг оруулаагүй байна. Магадгүй дараагийн хувилбар дээр оруулах биз.
Камерийн Автомат гэрэл болон HDR мэдрэгч
Биднийг зураг авахын өмнө дэлгэцийн доор жижиг шар дүрс автомат гэрэл болон HDR(зөвхөн 5S) ажиллаж байгаа эсэхийг илтгэдэг болжээ.
Товчлуурын хэлбэр, Хар өнгө болон Тод бичвэр
Setting->Accessibility дотор нэгэн шинэ цэс нэмэгдсэн нь Товчлуурын хэлбэр болон Bold буюу фонт тодруулах функц юм. Та тооны машин, хуанли болон бусад icon-ы фонтыг тодруулах боломжтой болсон байна.
Мөн Accessibility цэс дотор Зурвас, Цаг агаар гэх мэт олон процесс бүхий анимэйшнийг "Reduce Motion" жагсаалтанд оруулж болохоор болжээ.
iOS7.1 -д Өөр Юу Өөрчилөгдөв
Дээрх зүйлсээс гадна хуанли дээр тэмдэглэлт өдрүүд болон баяруудыг тухайн сарын хуанлийн доор гардаг болсон, iCloud -н support илүү олон оронд нээлттэй болсон, mail app дээр гардаг тоо 10.000-с дээш гардаг болсон байна. Мөн FaceTime call хийгээд тухайн дуудлагад хариулсан бол notification автоматаар арилдаг болжээ.
Утасны хувьд гэвэл iOS7.1 нь 5S-ийн хурууны хээ мэдрэгчийг илүү сайжруулсан бөгөөд iPhone 4 дээрх процесийн үзүүлэлтийг илүү сайжруулсан байна.
iOS7.1 Талаарх Эцсийн Бодол
Эцэст нь хэлэхэд iPad, iPhone болон iPod touch зэрэг дээрх сайжруулалт нь ашиглахад илүү хялбар болж мөн ажиллагааны хурд нь ч гэсэн нэмэгдсэн байна. Магадгүй интерфэйс болон бусад зүйлс дээр том өөрчилөлт гарна хэмээн бодож байсан хүмүүсийн хувьд сэтгэлд нь тийм ч их хүрээгүй байж болох юм.
Таны бодлоор энэ хувилбар маань хэр болсон байна даа?
Эх сурвалж: Wonderhowto.com
thanks . :)
ReplyDelete